Анхаар: Цасаар шуурч, зарим нутагт 46 хэм хүртэл хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.02-нд нийтлэгдсэн

Анхаар: Цасаар шуурч, зарим нутагт 46 хэм хүртэл хүйтэрнэ

Анхаар: Цасаар шуурч, зарим нутагт 46 хэм хүртэл хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасаар шуурхыг анхааруулж байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, нэгдүгээр сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, нэгдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, нэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нэгдүгээр сарын 5-нд нутгийн зарим газраар, нэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж