Шинэ жилийн шөнө Францад 30 орчим автомашиныг шатаажээ

Хуучирсан мэдээ: 2021.01.01-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн шөнө Францад 30 орчим автомашиныг шатаажээ

Шинэ жилийн шөнө Францад 30 орчим автомашиныг шатаажээ

Франц улсад Covid-19 цар тахлын халдварын тархалтыг хязгаарлахын тулд 20:00 цагаас эхлэн шөнийн цагаар хөл хорио тогтоосон ч өнгөрсөн шөнө (2020.12.30-2021.1.1) хэсэг бүлэг этгээдүүд олон тооны автомашиныг галдан шатаажээ. Шинэ жилийн баярын үдэшт зориулан хувцасласан олон залуус Францын Страсбург хотноо гудамжид тавьсан 30 орчим автомашиныг галдан шатаажээ.

Страсбург хотод цар тахлын эсрэг шөнийн цагаар хөл хорьсноос гадна  арванхоёрдугаар сарын турш галт буудлага, салют буудуулахыг хориглосон аж. Хөл хорио болон бусад дүрэм журмыг сахиулах үүднээс Франц улс даяар 100 мянга орчим цэрэг, цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн өнгөрсөн жил шиг автомашинуудыг галдан шатаах үйлдлээс сэргийлэхийн тулд хотод шатахууныг бага хэмжээгээр гар дээр худалдахыг хориглосон байв. Өмнө нь 2019 оны шинэ жилийн шөнө танхай этгээдүүд 220 орчим автомашиныг галдан шатаасан юм.

Страсбург хотод шинэ жилийн үдэш автомашинуудыг галдан шатаах үйлдэл нь 2005 оноос хойш уламжлал болоод байгаа юм. Өнгөрсөн жил Франц даяар 1457 автомашин, 2018 онд 1290 автомашиныг галдан шатаажээ.

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж