Уханьчууд 2021 оныг “хамтдаа” угтжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.01-нд нийтлэгдсэн

Уханьчууд 2021 оныг “хамтдаа” угтжээ

Уханьчууд 2021 оныг “хамтдаа” угтжээ

Дэлхий даяар цар тахлын улмаас Шинэ жилийн баярыг цомхон тэмдэглэн өнгөрүүллээ. Харин covid-19 өвчин анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотод нөхцөл байдал харьцангуй тайван байгаа бололтой. Тус хотын иргэд он гарахын өмнөх орой олон мянгаараа хотын төвдөө цугларч, галын наадам, ёслолын буудлага хийж, агаарын бөмбөлөг хөөргөцгөөжээ. Түүнчлэн он гарах мөчийг цугласан олон хамтдаа тоолж, урлагийн тоглолт ч болсон байна.

Хятад улсын хувьд цар тахалд хамгийн түрүүнд өртсөн ч маш шуурхай ажиллаж, хатуу хөл хорионы дүрмийг ягштал баримталсны эцэст богино хугацаанд covid-19-ийг хяналтдаа авсан. Хэдий цар тахал нэг жилийн өмнө энэ хотоос эхэлсэн гэж таамаглаж байгаа ч албан ёсоор батлагдсан мэдээлэл байхгүй билээ. Учир нь Итали, АНУ зэрэг улс орнуудад Уханиас өмнө covid-19-ийн халдвар тарсан нь сүүлийн үеийн судалгаагаар тогтоогдоод байгаа. ДЭМБ-ын эрдэмтдийн баг энэ сард Ухань хотод ирж вирусийн гарал үүслийг тодорхойлохоор болсон юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж