Өвөрхангай аймагт өнөөдөр өглөө 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Агуйт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т, 05:15 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдөлсөн аж. Газар хөдөлсөн тухай мэдээлэл 06:41 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлжээ.
Газар хөдлөх үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй хэмээн албаныхан мэдээлжээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ