Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн газар, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 92 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 773 автомашин нэвтэрч, 635 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 2413 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ