Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хуулийн 8.1.9, 81 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 363 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн хяналт-шинжилгээ хийн дүгнэлт гаргах “Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийн шинжээч”-ийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Тавигдах шаардлага:
1. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой;
2. Байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн;
3. Тухайн мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлага бүхий;
4. Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан;
5. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн өргөдөл;
2. Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р маягтаар);
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
5. Шинжээчээр ажиллахыг дэмжсэн байгууллага, хамтран ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт
6. Цээж зураг 2 хувь (3х4 хэмжээтэй)
7. Цагдаагийн байгууллагын ял шийтгэлгүйг нотолсон тодорхойлолт.
Материалыг 2016 оны 04 сарын 15-ны 17.00 цаг хүртэл Эрүүл мэнд спортын яамны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтэст хүлээж авна. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 265709 дугаарын утсаар лавлаж болно.
Хаяг: Спортын төв Ордон, 4 давхар, 405 тоот.