Хойд Солонгосчууд Шинэ жилийн баярыг нүсэр тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосчууд Шинэ жилийн баярыг нүсэр тэмдэглэлээ

Хойд Солонгосчууд Шинэ жилийн баярыг нүсэр тэмдэглэлээ

Дэлхий даяараа цар тахалтай тэмцэж, Шинэ жилийн баярыг нам гүмхэн тэмдэглэлээ. Харин дэлхийн хамгийн хатуу чанга дэглэмтэй Хойд Солонгосын иргэд  өргөн дэлгэр тэмдэглэн 2021 оныг угтсан байна. Дотооддоо нэг ч халдвар тархаагүй хэмээн мэдэгдэж буй тус улсын иргэд төв талбайдаа хэдэн мянгаараа цуглаж, баярын тоглолтоо үзэж сонирхжээ.

Хэдийгээр covid-19 цар тахлын үеийн хорио цээрийн дүрэм тогтоосон байгаа ч эрх баригчдын зүгээс Шинэ жилийн баярын арга хэмжээг галын наадам, урлагийн тоглолт гээд энгийн үеийнх шиг зохион байгуулсан байна.

Тус улс нь цар тахлаас сэргийлж хилээ бүхэлд нь хаагаад байгаа ба тоглолтод оролцогчид амны хаалтгүй, зай барилгүй дуулж бүжиглэж байгаа нь харагдаж байв. Төв талбайд цугласан энгийн иргэд амны хаалт зүүсэн хэдий ч зай барих дүрмийг баримтлаагүй олон мянгаараа цугларчээ.

Түүнчлэн тус улсын удирдагч Ким Жон Ун анх удаа ард иргэддээ шинэ жилийн ил захидал илгээснийг хэвлэлүүд онцолжээ. Тэрбээр ил захидлаа өөрийн гараар бичсэн бөгөөд хамгийн сүүлд түүний эцэг төр барьж байхдаа 1995 онд ингэж иргэддээ шинэ жилийн ил захидал илгээж байсан гэнэ. Ким Жон Ун ил захидалдаа хүнд хэцүү цаг үед ч төр засагтаа итгэж, дэмждэг иргэддээ талархаж байгаагаа илэрхийлээд цаашид ч дэмжихийг уриалжээ.

 

Эх сурвалж: NKNEWS, REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж