Энэ онд малчдаас малын тоо толгойн татвар авч эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.01-нд нийтлэгдсэн

Энэ онд малчдаас малын тоо толгойн татвар авч эхэлнэ

Энэ онд малчдаас малын тоо толгойн татвар авч эхэлнэ

Малын тоо толгойн албан татварын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.  Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байхаар тогтоосон. Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зарцуулахаар тусгасан юм.

Монгол Улсад 2019 оны эцсээр 70.9 сая толгой мал тоологдсон бөгөөд 2000 мянган төгрөгөөр тооцвол 142 тэрбум, 1000 төгрөгөөр тооцвол 71 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудал зэргээр зарцуулалтыг нь тодорхой заалгүй, сум орон нутгийн онцлогийг харгалзан, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэсэн. Мөн албан татварыг тэнцүү хоёр хуваан, тухайн жилийн долдугаар сарын 15, арванхоёрдугаар сарын 15-ны дотор өмчилсөн малаа бүртгүүлсэн сум, дүүрэгтээ төлнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж