Анхаар: Нэгдүгээр сард төв, зүүн аймгийн нутгаар илүү хүйтэрнэ | News.MN

Анхаар: Нэгдүгээр сард төв, зүүн аймгийн нутгаар илүү хүйтэрнэ

Анхаар: Нэгдүгээр сард төв, зүүн аймгийн нутгаар илүү хүйтэрнэ

Анхаар: Нэгдүгээр сард төв, зүүн аймгийн нутгаар илүү хүйтэрнэ

2021 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хагаст тодруулбал, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Түүнчлэн арав хоног болгоны сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтрэнэ. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч үеэр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Хур тунадасны хувьд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Булганы зүүн өмнөд, Дорнод, Сүхбаатарын өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Алтайн өвөр говь болон Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин хур тунадас Төв болон Сэлэнгийн ихэнх, Булганы зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Харин хур тунадас Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12 – 14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Нэгдүгээр сард агаарын хамгийн бага температур 1980 – 2020 оны дунджаар Увс нуур, Дархадын хотгороор 25–29 хоног, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул голын хөндийгөөр 20–24 хоног, говь талын нутгаар 1–8 хоног, бусад нутгаар 9–19 хоногт нь агаарын хамгийн бага температур -30°С–аас бага байдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-01 43.242.243.97

dondog damiran aihgui shuu adilhan h**** bol hutgaar buudah bol bugar tulna shuu.erig bitgi basal daa.

Avatar

Зочин 2021-01-01 43.242.243.97

damira untele uuheed dlad orjiihdoo tarasan hogin huure jingere uhtelee .g**** jingerein tembuu uhtelee geed iim hen said hii gesiin bee haltaraa. uzeler doromjolohoo boliod ug.

Avatar

Зочин 2021-01-01 43.242.243.97

donodgo naad nude uhaad abal daa. chi eruul uhaantai hun iim yum yaridag gej uu. harna haltar naad dondogo zogsoo. damiran uhteele huurin jingere shagaiga abal daa.

Avatar

Зочин 2021-01-01 43.242.243.97

bi aldart uyach hun ih dabraad baigan huuhed zaluus huuheni dabarsan setgelig yaj darah muu arga zondoo medne geel. turj uhsen uhtele uheed da;ld aorjihdoo taarsn hogin muu huirn jngere geel haraajina. ene boljigonmuu eruul mednin saidaa naad aab gedeg tembuuge boliulal daa. chamas aisanda obgor bolosn shdee.boli geed ali erh telsen shdee.

Avatar

Зочин 2021-01-01 43.242.243.97

dondog gedeg boo uyachtai boots hiihin bol ih muuhai uhleer uhdeg geed shono bolgon uzeler yarijina. dondogo huni setgel mah tsusar hool hiij idehe bolioroo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж