Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хён Бин, Сон И-Жин нарын тоглосон “Crash Landing on You” буюу “Чам дээр буух ослын буулт” олон ангит киноны зураг авалт Монголд хийгдсэн талаар өмнө нь мэдээлсэн. Кинонд Хойд Солонгосыг дүрсэлдэг хэд хэдэн хэсгийн зураг авалтыг Улаанбаатар хотноо хийсэн юм. Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчид болох Хён Бин, Сон И Жин нар болздог гэдгийг "Dispatch" баталлаа. Тэд кино зураг авалтын үеэр дотноссон бөгөөд үерхэж эхлээд найман сар болсон гэнэ.
Хён Бин, Со И Жин нарыг болздог гэх цуурхал 2018 оноос хойш гарсан ч удаа дараа үгүйсгэсээр ирсэн юм. Тухайлбал, Хён Бин, Сон И Жин нар анх 2020 оны нэгдүгээр сард АНУ-д хамтдаа явж байгаа нь папараццид өртөж, болздог гэх цуурхал гарч байв. Харин энэ удаа Хён Биний агентлагийн зүгээс "Энэ асуудлыг тодруулаад эргээд хариу хэлье" гэх хариултыг сэтгүүлчдэд өгчээ.
Тэдний хамтдаа саяхан Гангвон аймагт гольф тоглож яваа нь гэрэл зурагчдын хараанд өртжээ. Одоогоор Хён Бин нь ирэх долдугаар сард зураг авалт нь эхлэх "The Point Men" кинонд тоглохоор бэлтгэж байгаа бол Сон И Жин нь "Cross" нэртэй киногоор Холливудад дебют хийхээр бэлтгэж байна.
"Dispatch" сайт өнгөрсөн жил "Black Pink" хамтлагийн Женни, "EXO" хамтлагийн Кай нарыг болздог талаар мэдээлсэн нь батлагдсан юм.
ЭХ СУРВАЛЖ: DISPATCH
Холбоотой мэдээ