Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Ихэнх нутгаар салхи өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дархадын хотгороор өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 21-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ