Т.Баясгалан, С.Жавхлан нарын хандив хөдөөг зорилоо

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Т.Баясгалан, С.Жавхлан нарын хандив хөдөөг зорилоо

МУГЖ Т.Баясгалан, С.Жавхлан  хамтдаа “Илгээлтийн эзэн” хандивын тоглолт зохион байгуулж, нийслэлчүүд хоёр гавьяатын тоглолтыг үзэнгээ хөдөө орон нутгийн малчдадаа тусламж үзүүлсэн. Гурван удаагийн тоглолтод Бөхийн өргөө дүүрэн байсны дээр тоглолтын тасалбараас олсон орлого болон сайхан сэтгэлт хүмүүсийн хандив бүхэлдээ малчдад очно гэдгийг гавьяатууд хэлж байгаа юм. “Илгээлтийн эзэн” хандивын тоглолт зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй, 21 аймагт үргэлжилнэ. Чухам тиймээс ч хандивын тоглолтыг Хүнс,хөдөө аж ахуйн яамнаас онцгойлон дэмжиж байгаа.

Хоёр гавьяат өнөөдөр /2016.03.23/ малчдад хаягласан хандивын дээжээ хөдөө рүү илгээлээ. Нийслэлийн төв Чингисийн талбайгаас “Илгээлтийн эзэн” хандивын дээж аяны замдаа гарлаа. Энэ удаад хөдөөд хамгийн хэрэгтэй байгаа өвс тэжээлийг малчны хотонд хүргэх ажээ.

Эхний удаа 27 мянган боодол өвс,   61 мянган ширхэг элгэвч, нэмнээ, хоёр тонн лаа,  20 тн хүчит тэжээлийг малчдад хүргэж байгаа юм.  Дээрх хандивын тал хувийг  Улсын Онцгой комисст хүлээлгэн өгсөн бол үлдсэн талыг Төв аймаг руу илгээжээ.

Д.ЦЭЭЛ

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж