Д.Сумъяабазар: Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны мэнд дэвшүүлье | News.MN

Д.Сумъяабазар: Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны мэнд дэвшүүлье

Д.Сумъяабазар: Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны мэнд дэвшүүлье

Д.Сумъяабазар: Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны мэнд дэвшүүлье

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,

Бид сорилт, сургамжаар дүүрэн 2020 оныг үдэж, хариуцлагатай байж, хөгжлийг хурдасгах 2021 оноо угтаж байна.

Миний бие хотын дарга гэсэн хариуцлагатай албыг хүлээж аваад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дэлхий нийтийг цочоосон Covid-19 цар тахлын улмаас Улаанбаатарчууд бид түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионд багагүй хугацааг өнгөрүүллээ. Хүний эрүүл мэндийн асуудлаас эхэлсэн цар тахал их хотын хэмнэл, та бидний өдөр тутмын амьдралд хөл хорионы дэглэмээр хүчтэй нөлөөлөөд зогсохгүй, нийгэм-эдийн засаг-бизнесийн хүндхэн сорилтуудыг үлдээлээ.

Аливаа бэрхшээлийн хамтаар сургамж үргэлж явдаг. Дэлхийн хотууд нөхцөл байдлаа эргэн харах, бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын хөгжлийн талаарх ойлголтоо шинэчлэх цаг хугацааны чухал зааг үе дээр ирээд байна. Бид ч мөн адил “Улаанбаатар хотыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгээ батлахдаа аливаа зорилго зорилтын давхардалгүй, уялдаа холбоотой, нэгдмэл байдлыг хангахаас гадна хамгийн чухал нь хүртээмжтэй байх зарчмыг гол болгож, хөгжлийг хурдасгахаар төлөвлөөд байна.

Сорилт бүхэн шийдлийг хайх боломжийг олгодог. Улаанбаатар хот төсөв, санхүүгийн хувьд бие даасан, хүчирхэг болох ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, ажлын байр бүтээгчдээ үнэлдэг, тусламж дэмжлэг байгаа онодог байх шийдлийг бид онилж байна. Асуудлаа эрэмбэлж, талуудын оролцоог хангаснаар тэгш бус байдлыг хумиж, шударга ёсыг дархлах боломж бүрдэнэ. Олон арван жилээр үргэлжилж буй хотын асуудлуудыг шийдэх эхлэл, суурийг зөвөөр тавих он жилүүд биднийг хүлээж байна.

Цар тахлын тархалтыг хумиж, Улаанбаатарчуудынхаа эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан, хоёргүй сэтгэлээр тэргүүн эгнээнд зүтгэсэн нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлж байна. Мөн дэглэмээ сахиж, хайртай бүхнээ хамгаалж буй иргэн танд баярлалаа.

Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны, шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ff 2020-12-31 66.181.177.149

mal

Avatar

Зочин 2020-12-31 66.181.161.110

тонил банди аа харар царайний зэвүүн муу шуумар

Avatar

Зочин 2020-12-31 202.9.46.126

Бөхөнцөр минь наад албан тушаалаасаа сайн дураараа татгалз. Чиний хийж чадах ажил биш, толгой чинь хүрэхгүй бөхөө барилдаад яв.

Avatar

Зочин 2020-12-31 194.187.251.176

Муу тэнэг, бөхчидийг бүүр тэнэг гэдгийг баталгаажуулж, нэр хүндийг нь унагаж байгаа тэнэг Сумьяабазар ваань минь. Зүгээр л энэ улсад битгий гай бол, мөнгөгүй бол дүүдээ зөв хэлж ойлгуулаад, бөхийн дэвжээ нэээ, тэнэг минь. Өөрч чамд чадах юм УБ-ийн хэмжээнд байхгүй. Зайл.

Avatar

зочин 2020-12-31 64.119.25.153

Хүний нэг өдрийн цалинг дур мэдэн булааж авах чинь дээрмийн хэрэг шүү.

Avatar

Бүх Монголчууддаа Шинэ 2021 оны мэнд дэвшүүүлье 2020-12-31 103.57.94.24

Шинэ оны мэнд Монголчууддаа

Avatar

Зочин 2020-12-31 66.181.177.149

chi zgr z**l

Avatar

Зочин 2020-12-31 192.82.72.28

Бүтэхгүй ээ энэ, яаж 4 жилийг барна гэж бодож байгаа юм бол доо хөөрхий? Тэнэгийн дотор уужуу гэж…

Avatar

Зочин 2020-12-31 202.9.40.157

Эцэг Эхчүүдэд!!!!
Сурагчдын өвлийн амралтаар 1-р сарын 2 нд эхлэх 7-12 ангийн хүүхдүүдэд англи хэл дээрхи уран зохиолын номыг ойлгож уншиж сурах чадварыг хөгжүүлэх 1 сарын вакуум сургалтанд бүртгэж байна. 7 өдрийн 6 өдөр, өдөр бүр 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Унших, ойлгох, сонсох, бичих, орчуулах чадваруудыг зэрэг төлөвшүүлнэ. Сургалтанд сонгодог зохиолууд, тэдгээрийн ориг бичлэгүүдийг ашиглана. Зөвхөн эхний 10 хүүхдийг 99922603 утсаар бүртгэнэ.

Avatar

Уб-ын уугуул оршин суугч 2020-12-31 103.212.118.134

Хотын дарга ч гэж дээ. Мэдлэг нимгэн л хүн дээ. Нөгөө Аса нь улсын циркийг балгас болгож циркийн урлагийг мөхөөсөн .

Avatar

Зочин 2020-12-31 202.55.188.100

Луйвардаж авсан Циркээ монголын хуухдуудэд буцааж ег! Тэгээд наад хотын даргын дийлэхгуй ажлаасаа б**! Тэгвэл чи Монголдоо маш том гавъяа байгуулж байна гэсэн уг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж