Next stop-2020 наадмын оны шилдгүүд тодорлоо | News.MN

Next stop-2020 наадмын оны шилдгүүд тодорлоо

Next stop-2020 наадмын оны шилдгүүд тодорлоо

Next stop-2020 наадмын оны шилдгүүд тодорлоо

Монголын залуучуудын холбоо 1992 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн Next stop-2020 оны залуу шалгаруулах арга хэмжээ энэ жил шилдгүүдээ тодрууллаа. Тус наадам энэ жилийн хувьд хамрах хүрээгээ өргөжүүлж Нийгмийн зүтгэлтэн, Хүмүүнлэгийн үйлстэн хэмээх хоёр номинацийг шинээр нэмж нийт дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулснаараа онцлогтой боллоо.

Энэхүү арга хэмжээний журмын дагуу цахим санал асуулгаар эхний тавд шалгарсан нэр дэвшигчдээс Зохион байгуулах комисс шилдгүүдээ тодрууллаа.

Шилдэг оны улстөрч

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож, цар тахлын үед яаралтай арга хэмжээ аван, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих болон бусад хүндрэлийг даван туулах чиглэлээр шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн,Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Шилдэг бизнесмэн оны залуу

“Зөв Монгол”, “Эрүүл Монгол” “Хүүхдэд ээлтэй илүү сайн Монгол” “Чадамжит Монгол”, “Бахархалт Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан Монгол Улсын хөдөлмөрийн баатар “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар

Шилдэг нийгмийн зүтгэлтэн

2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт Нэг их наяд төгрөгийг давсан орлогыг төвлөрүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирусын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнийг тэглэхэд 650 орчим тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн

“Зүрх мартахгүй” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон нутагт мэргэжлийн багийн хамт оношлогоо хийж, тусламж үзүүлэн, одоогоор зөвхөн тус төслийн хүрээнд 80 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр зүрхний мэс засал хийгээд байгаа Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан нар тодорлоо.  

Ийн шалгарсан шилдгүүд болон нийт нэр дэвшин өрсөлдсөн эрхмүүд, саналаа өгсөн бүх хүмүүст талархсанаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ирж буй 2021 ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Монголын залуучуудын холбоо

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасансүрэн 2020-12-31 202.126.88.225

Гологдох хүн гарсангүй. Сайхан зөв шалгаруулжээ.

Avatar

Зочин 2020-12-31 202.126.89.171

Ul buteh nohduudiin shalgaruuldag nudnii bulai shagnal

Avatar

иргэн 2020-12-31 202.9.46.14

Бүгдэд нь баяр хүргэж амжилт хүсье.

Avatar

irgen 2020-12-31 122.201.22.222

Ulsiin uildver suunii uildveriig menejmentiin huvichlal nereer avsan Ganbaatar guya iluu blaa .

Avatar

Зочин 2020-12-31 192.82.68.241

Ed nar icheesei! Bugsuu doloolgogchid bolon b**s doloogchdiin hiisen baliar yumiig harhaar mungunii garz sanagdaad barag umnuus ni b**s icheed bh yumaa.

Avatar

Зочин 2020-12-31 202.9.40.116

Иймэрхүү алиа юмаа болиосой!! Онигоотой

Avatar

Зочин 2020-12-31 202.9.40.116

иймэрхүү алга Дюма одно болиоч!! Онигоотой

Avatar

Зочин 2020-12-31 202.126.90.23

Хөсрий Хүүк ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр хүндээ өсгөхийн тулд л энэ МЗХ-ныхныг дарамталж өөрийгөө оны тэргүүний улс төрчөөр шалгаруулсан байх_

Avatar

Нүгэл 2020-12-31 64.119.19.46

ХҮК чиний эрүүл мэндийн сайд кроно дотроо алдаж олон зуун мянган монгол хүнд гай авчирлаа бид үр дүнд нь ажилгүй болсон

Avatar

Хүк л лав биш шүү 2020-12-31 150.129.142.88

Хүк, Мах ганбаатар хоероос бусдыг нь яах вэ Хүк яалаа гэж корона алдсан гэж үү үгүй байлгүй дээ

Avatar

zochin 2020-12-31 66.181.176.100

KHUUKEES MAANI UUR KHEN BAYKH WE DEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж