Moderna ажилтнуудаа гэр бүлтэй нь вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

 Moderna ажилтнуудаа гэр бүлтэй нь вакцинжуулна

 Moderna ажилтнуудаа гэр бүлтэй нь вакцинжуулна

Moderna компани энэ долоо хоногт бүх ажилтнууд, ар гэрийнхэнд нь өөрсдийн бүтээсэн Covid-19 өвчний эсрэг вакцинаа санал болгожээ.

Массачусетст төвтэй тус биотехнологийн тус компани АНУ-д зөвшөөрөгдсөн хоёр вакцины нэгийг нь бүтээсэн бөгөөд АНУ-ын засгийн газарт 2021 оны дунд гэхэд 200 сая тун нийлүүлэхээр гэрээ байгуулсан юм.

Компани бараг 1200 ажилтантай гэнэ. Энэ долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ тэд “Moderna компани бүх ажилчиддаа өөрсдийн вакциныг санал болгож байна. Энэ нь мөн ажилчдын ар гэрийнх нь насанд хүрэгчдэд хамаатай” хэмээн хэлжээ.

Мөн тэдний мэдээлснээр ийнхүү ажилчид болон  ар гэрийнхнийг вакцинжуулах нь эрх баригчдын барьж буй эхний удаад өндөр эрсдэлтэй бүлгийнхнийг вакцинжуулж буй ажилд ямар нэг саад болохгүй гэнэ.

Эрх баригчид хамгийн эхний ээлжинд өндөр эрсдэлтэй бүлэг буюу 75-аас дээш насныхан, ахмадын асрамжийн газрынхан, эмч, эмнэлгийн ажилчид, бусад тэргүүн шугамд ажиллаж буй багш,  үйлдвэрийн ажилчид, шууданч, хүнсний дэлгүүрийн ажилчдыг вакцинжуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

Харин вакцин бүтээгч Pfizer компани эрх баригчдын төлөвлөгөөний дагуу ээлжээ болохоор ажилчдаа вакцинжуулна хэмээжээ. Тус компанид ойролцоогоор 88 мянган хүн ажилладаг аж.

 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж