Нийслэлийн хэмжээнд шинжилгээнд 374.028 хүн хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд шинжилгээнд 374.028 хүн хамрагдлаа

Нийслэлийн хэмжээнд шинжилгээнд 374.028 хүн хамрагдлаа

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан 40 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 40 баг ажиллаж нийт 16.620 хүнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээ хийлээ.

Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний явуулын багт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 536 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллажээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандалт судалгаа хийх зорилгоор түргэвчилсэн болон ПГУ /PCR/-ийн шинжилгээг нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тасралтгүй зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 374.028 хүнийг шинжилгээнд хамруулснаас 303.656 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ хийсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, өрх тус бүрээс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 10-ны хооронд амжилттай зохион байгуулсан юм.

Тухайлбал халдвар голомтолж гарсан дүүрэг, хороо, хүн амын хөдөлгөөн ихтэй эрсдэлтэй хороодыг хамруулан, нийслэлийн есөн дүүргийн 48 цэгт нийт 72.747 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Мөн коронавируст “Ковид-19” халдварын дэгдэлтийн үед нийслэлийн хэмжээнд тандалт судалгаа хийж, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож, халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий 40 багт 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Явуулын багууд нийслэлд гарсан 10 орчим томоохон голомтод ажилласан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд нийт 26.727 өрхийн 40.712  хүн, 176 байгууллагын 10.460  хүнийг тус, тус тандалт судалгаа, шинжилгээнд хамруулжээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж