Брюсселийн халдлагад ах дүү хоёрыг сэжиглэжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Брюсселийн халдлагад ах дүү хоёрыг сэжиглэжээ

 

Брюсселийн нисэх буудалд бөмбөг дэлбэлсэн амиа золиослогч хоёр алан хядагч ах дүү хоёр байсныг Бельгийн хэвлэлээр мэдээлжээ.

 

Сэжигтэн ах дүү хоёр Халид, Брахим нар Бельгийн цагдаагийн газарт бүртгэлтэй байжээ. Харин нисэх буудлын камерын бичлэгт дүрс нь үлдсэн гуравдагч этгээд ор сураггүй алга болсон байна.

 

Мягмар гаригийн өглөө нисэх буудал, метроны буудалд бөмбөг дэлбэрснээс 34 хүн амиа алдаж, 250 гаруй хүн шархадсан юм.

 

Халдлага гарсан Бельгид гурав хоногийн гашуудал зарласан билээ. Алан хядагч ИУ бүлэглэл уг халдлагыг үйлдсэнээ мэдэгдсэн бөгөөд дахин халдлага гарна гэж заналхийлсэн юм.

 

Бельгийн хэвлэлүүдийн мэдээлснээр сэжигтэн ах дүү хоёр гэмт хэрэг зөрчил, алан хядах үйл ажиллагаанд оролцсон хэргээр цагдаагийн газарт бүртгэгдсэн байсан бөгөөд хуурамч нэрээр байр түрээсэлж байсан гэнэ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж