Дэлхийн спортын одод шинэ оноо хэрхэн угтав? | News.MN

Дэлхийн спортын одод шинэ оноо хэрхэн угтав?

Дэлхийн спортын одод шинэ оноо хэрхэн угтав?

Дэлхийн спортын одод шинэ оноо хэрхэн угтав?

Дэлхийн спортын одууд  шинэ оноо хэрхэн угтсан тухай мэдээллийг та бүхэндээ хүргэе.


Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр таван удаа тодорсон Кристиано Роналдо гэр бүлийнхээ хамтаар шинэ оноо угтжээ. Тэрбээр твиттер хуудаснаа “2020 он амаргүй жил байлаа. Ямар ч эргэлзээ байхгүй. Covid-19-ийн энэ дэлхийд авчирсан зовлон шаналал, хохирлыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ одоо эргэн ирж, хамтдаа бид өөрчлөлтийг хийж чадна гэдгээ харуулах хэрэгтэй байна. 2021 оныг эргэлтийн цэг, шинэ эхлэл болгоцгооё. Шинэ жилийн мэнд хүргэе” хэмээжээ.

Мөн зургаан удаагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон домогт Лионель Месси гэр бүлийнхээ хамтаар зургаа даруулан "Бүгдэд шинэ оны мэнд хүргэе" хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ.

Сагсан бөмбөгийн домогт тоглогч, NBA-ийн гурван удаагийн аварга Дуэйн Уэйд твиттер хуудаснаа “Намайг сошиал медиа дээр дэмждэг, хувь хүн талаас минь мэддэг хүн бүхэндээ баярын мэнд хүргэе. 2020 он бидний мэддэг дэлхийг өөрчиллөө. Бид үүнийг ирэх жилүүдийн турш дурсан санах болно. Хэрэв бид хамтдаа өөрчлөлт хийж чадахгүй бол 2021 он өөр байхгүй” хэмээжээ.

Английн Челси багийн залуу тоглогч Кай Хаверц "Өсч дэвшсэн, их зүйл сурсан жил байлаа. Бүгдэд шинэ оны мэнд хүргэе" хэмээн цахим хуудаснаа өөрийн 2020 оныг илэрхийлсэн зургаа оруулжээ.

Ливерпүүл багийн хамгаалагч, Европын шилдэг хөлбөмбөгчин Виржил Ван Дик: Бүгдэд шинэ оны мэнд хүргэе. Та бүгдийн мөрөөдөл, шинэ жилийн шийдвэрүүд 2021 онд биелнэ гэж найдаж байна. Энэ дэлхийд илүү их хайр, энх тайван, аз жаргалыг авчирцгаая. Хүмүүстэй хэрхэн харилцахыг хүсч байна түүгээрээ харилцаарай. Удахгүй уулзацгаая.

Сагсан бөмбөгийн домогт тамирчин, NBA-ийн дөрвөн удаагийн аварга Леброн Жэймс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр "365 өдрийн эхний өдөр. Өдөр бүрийг үр бүтээлтэй ашиглаарай. 2021 он бол чинийх, үзүүлээд өг" хэмээжээ.

NBA-ийн гурван удаагийн аварга Стефен Көрри "Энэ жил их зүйл өөрчлөгдлөө. Хүн бүр л өгсөж, уруудлаа. Амьдралдаа байгаа бүх зүйлдээ болон бурхнаас өгч буй адислалдаа талархаж байгаарай. Яг нэг ижил зорилго маргааш болон ирэх 365 өдөр байх болно. Гэр бүлийнхэн, намайг хүрээлж буй хүмүүс, миний амьдралд орж ирэх, явах бүх хүмүүстэй хамт цааш амьдрах болно. Сайхан цагийн зөвлөгөө, дурсамж мөн надад заах бүх хичээлд тань баярлалаа. Урагшаа" хэмээн өөрийн эхнэр Айша Көрритэй даруулсан зургаа оруулжээ.

УЕФА болон FIFA-ийн 2020 оны шилдэг хөлбөмбөгчин болсон Роберт Левандовски: Гэр бүл маань бол миний амьдралын хамгийн том шагнал, миний хамгийн шилдэг дэмжигчид. Тэд маань надад шинэ ондоо илүү урам зоригтой, олон амжилтанд хүрэх хүчийг өгдөг. Намайг дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Ирэх жил илүү сайхан болно гэж найдаж байна. Та бүхэндээ хайр, халуун дулаан уур амьсгал, эрүүл энхийг хүсье. Зорилго, мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй хөдөлмөрлөөрэй. Бүх зүйл боломжтой гэдгийг сана.

Мэргэжлийн боксын хүнд жингийн хоёр удаагийн аварга Энтони Жошуа "Рингэн дотор ч рингнээс гадуур ч би үргэлж шилдэг нь байхыг хүсдэг. 2021 он бол амжилт авчрах, их зүйл сурч мэдэх жил" гэж тайлбар бичин 2020 оноо дүгнэсэн бичлэгийг нийтэлжээ.

2020 оны FIFA Пушкашийн шагналын эзэн, Английн Тоттенхэм Хотспур багийн Солонгос довтлогч Сон Хын Мин: 2020 он та бүхэнд хэцүү байсан байх. 2021 онд хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байна гэж найдаж байна. Шинэ жилийн мэнд хүргэе. Та бүгдэд хайр, эрч хүч илгээе.

Олимпийн найман удаагийн алтан медальт Усайн Болт өөрийн инстаграм хуудаснаа шинэ жилийн баяраа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж буй зургаа оруулжээ.

Америк хөлбөмбөгийн домогт тамирчин Том Бреди: 2020 оны сүүлийн нар жаргахтай зэрэгцэн миний мөрөөдлийг үргэлж дэмжиж хайр, эрч хүчээр цэнэглэж байдаг эхнэртээ баярлалаа гэж хэлмээр байна. Би олон талаараа ивээгдсэн хүн. Жизель чи миний сахиусан тэнгэр. 2021 оныг хамгийн сайхан жил болгоцгооё.

Холимог тулааны урлагийн өнөө цагийн шилдэг тулаанчид болох Конор МакГрегор болон Хабиб Нурмагомедов нар цахим хуудаснаа хөгжөөн дэмжигчдэдээ мэндчилгээ дэвшүүлжээ.

Харин Хабиб Нурмагомедов өөрийн цахим хуудаснаа "Бүх зүйл төгс байх шаардлагагүй. Зөвхөн сэтгэл санаа сайхан байхад л хангалттай" хэмээх тайлбартайгаар шинэ оны анхны зургаа оруулжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монголын баяр гутамшиг. 2021-01-04 64.119.19.196

Шинэ жилээр өнөө л хэдэн дуучид ороод л бие биенээ хараад л За чи чинь анх ямар дуу дууллаа Танайх чинь хэдэн хүүхэдэй билээ гээд л 10 20 жил ярьсан юм аа дахиад л ярьж гөөмөн урамгүй залхмаар байлаа шүү . Төрмандах гансувд Филармонийн Наоанбаатар ч билүү За тэгээд л Сарантуяа Шар айргийн ганхүү гээд л 20 30 удаа гарах юм аа . Болио боль .

Avatar

GUZEET 2021-01-04 202.21.110.94

WHAT IS TRUE IS TRUE.

Avatar

Монголын баяр гутамшиг. 2021-01-04 64.119.19.196

Монголд шинэ жилээр 12сарын 30 31 , 1 сарын 1 2 3 нд 30 40 тв – р Өнөөл үхэж далд орвол таарсан муу хошин шогийн шогийн алиа салбадайнууд амаа дэлбэртэл инээж арзагнаж гөөмөн муухай харагдаж олон түмнийг залхаалаа даа . Яасан ч олон удаа тв болгоноор гарах юм бэ . Шоргоолжноос олон өнөө муу уянгалсан дуучид тв болгоноор 5 өдөр бүтэн 120 цаг л тасралтгүй дууллаа даа. Монголоосо гарвал хэн ч таньдаггүй ийм л инээдтэй Одуудтай онигоонууд шүү . Арай өөр хэлбэрээр баярын хөтөлбөр өө хий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж