Леброн Жэймс, Бекки Хэммон нар түүхэн амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

Леброн Жэймс, Бекки Хэммон нар түүхэн амжилт тогтоов

Леброн Жэймс, Бекки Хэммон нар түүхэн амжилт тогтоов

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн талбайд өнөөдөр(2020.12.31) түүхэн амжилт тогтоосон тоглолт болж, өндөрлөлөө.

  • Сан Антонио Спөрс 107 – 121 Лос Анжелес Лэйкерс

Леброн Жэймс энэ өдөр 36 нас хүрсэн. Төрсөн өдрөө тэмдэглэж буй Леброн өөртөө бэлэг барьж, NBA-ийн түүхэнд 1000 тоглолт дараалан дор хаяж 10 оноо авсан анхны тоглогч боллоо. Тэрбээр хамгийн сүүлд 2007 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Милвауки Бакс багийн эсрэг найман оноо авч байжээ.

Түүний араас домогт Майкл Жордан 866 тоглолт дараалан дор хаяж 10 оноо авсан үзүүлэлттэй.

Тоглолтын тухайд, Лэйкерс эхнээсээ өрсөлдөгчөө талбай дээр нь илүүрхэж, онооны зөрүү үүсгэсэн. Талбайн эздийн ахлах дасгалжуулагч Грег Попович тоглолтын хоёрдугаар үед шүүгчтэй маргалдан талбайгаас хөөгдсөн учир түүний туслах дасгалжуулагч Бекки Хэммон удирдлагыг гартаа авсан. Өдгөө 43 настай тэрбээр ийнхүү NBA-ийн түүхэнд багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан анхны эмэгтэй дасгалжуулагч боллоо. Багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Тим Данкан ажлаа хүлээлгэн өгсөн учир Бекки Хэммон тэргүүн туслах дасгалжуулагч болсон юм.

Бекки Хэммон 2014 оноос хойш Сан Антонио Спөрс багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн.

Дежонте Мюррей бүх тоглогчдыг тэргүүлж 29 оноо авсан бол түүнд Демар Дерозан 23 оноо авч тусалсан ч хангалтгүй байлаа. Лэйкерсээс Леброн Жэймс, Энтони Дэвис, Деннис Шрёдер нар тус бүр 20 болон түүнээс дээш оноо аван багаа ялалтад хөтөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж