Халх голын чөлөөт бүсийг малчид дэмжжээ | News.MN

Халх голын чөлөөт бүсийг малчид дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Халх голын чөлөөт бүсийг малчид дэмжжээ

Саяхан зүүн бүсийн малчдын зөвлөгөөн Төрийн ордноо болжээ. Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 120 гаруй малчид оролцжээ. “Хөдөө аж ахуйн хөгжил-Зүүн бүсийн гарц” сэдэвт зөвлөгөөнд оролцсон малчид зүүн бүс нутаг дахь малын эрүүл мэнд, эрчимжсэн мал аж ахуйн загвар, зүүн бүсийн аялал жуулчлал гэхчилэн өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн ч хамгийн их анхаарал татсан асуудал нь Халх голын чөлөөт бүс байжээ. Нэгэн үе нутгийн иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэж байсан чөлөөт бүсийг хөгжүүлэх нь зөв гэдэг санаачлагыг энэ удаа малчид гаргасан гэж салбарын яамнаас мэдээлж байна.  

Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол  гарч, тухайн бүс нутгийн үржил шим сайтай хөрс, бэлчээр, ХАА-д тохиромжтой дулаан чийглэг уур амьсгал, олон зах зээлтэй холбогдох боломж зэрэг хөдөө аж ахуйн хувьд өндөр үр өгөөжтэй байдлыг харгалзан үзэж чөлөөт бүс байгуулахаар болсон юм. “Халх гол” чөлөөт бүсийг байгуулснаар Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн экспортын орлого хоёр дахин нэмэгдэж, бараа бүтээгдэхүүнийг экспортлох цоо шинэ цонх бий болно хэмээн мэргэжилтнүүд харж байна. Мөн зүүн бүсийн малчдын орлого өсч, орон нутагт үсрэнгүй хөгжил авчрах боломжтой гэж үзжээ.

Д.ЦЭЭЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-23 180.235.177.166

Эрх баригчдад ч тэр энгийн иргэн бидэнд ч тэр үр хүүхдийн минь эх орон шүү дээ. Үр хүүхэддээ зориулж хадгалж үлдээх юм чинь энэ газар шороо байтал худал үнэн юм яриад болохгүй юм л хийгээд байх юм. Ямар хэрэгтэй юм дээ. Өнөөдөр та нар хэдэн зоос оллоо гээд тэр чинь энэ газар нутгийг чинь орлож чадах юм уу.

Зочин 2016-03-23 180.235.177.166

Малчид дэмжнэ үү байна уу ямар хамаатай. Эрх баригчид Эрүүл ухаанаар шийдвэр гаргаж байх хэрэгтэй байна. Эко систем хорлосон ийм шийдвэр гаргаж болохгүй ш дээ. Тариан талбай зөндөө л байна нэмж ийм сайхан газрыг тариан талбай болгомооргүй. Ямар тэрбум хүн тэжээх гэж байгаа биш.

Зочин 2016-03-23 180.235.177.166

Малчид дэмжнэ үү байна уу ямар хамаатай. Эрх баригчид Эрүүл ухаанаар шийдвэр гаргаж байх хэрэгтэй байна. Эко систем хорлосон ийм шийдвэр гаргаж болохгүй ш дээ. Тариан талбай зөндөө л байна нэмж ийм сайхан газрыг тариан талбай болгомооргүй. Ямар тэрбум хүн тэжээх гэж байгаа биш.

Зочин 2016-03-23 59.153.114.14

Элбэгдорж яахав ойлгомжтой. Албан тушаалаасаа буугаад шууд АНУ-д амьдарна аа. Сайхан хошгируулсан даа.

Зочин 2016-03-23 59.153.114.14

Алтанбулаг Замын-үүд чөлөөт бүс гээд зарлаад 10-аад жил болж байна. Нүдэн дээр байхад хөгжөөгүй юм байна. Халх гол 10 жилийн дараа Хятадын нутаг болчихсон Бурмаа захирагч нь болцон аан давхиж явна аа. Эдийн засгаа сүйрүүлээд газар нутгаа зараад энэ АН нээрэн хогийн юм аа.

Зочин 2016-03-23 122.201.31.102

ТҮНХЭЛИЙН ХУДАЛДАГДСАН ИРГЭД НУТАГ ОРОН НОЁН УУЛЫГ МИНЬ УХ УХ ГЭДЭГ ШИГ МҮҮН Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН МИНЬ ХАМГИЙН ҮРЖИЛ ШИМТЭЙ ГАЗРЫГ СОЛОНГОСЧУУДАД ӨГӨХ АРГАА ХИЙЖ БАЙГАА ЮМ ШҮҮ. НУТГИЙН ИРГЭД НЬ Л ШИЙДЭЭД БАЙДАГ БОЛЧИХСОН ЮМУУ. ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ. НААД ХАЛХ ГОЛЫГ ЧИНЬ МОНГОЛ ОРНЫ ДӨРВӨН ЗҮГ НАЙМАН ЗОВХИСООС ИРСЭН ХӨВГҮҮД ЯПОНЫ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ НАРААС ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ БАЙЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭСЭН ЮМ ЛУЙВАРЧДАА. АЛАЛЦАНА ШҮҮ НОВШНУУДАА ДУУГҮ+Й БАЙГААД БАЙХААР ДАРЛАХ ГЭЭД БАЙГААРАЙ ЭЛБЭГДОРЖОО ЧИ МУУ НОВШОО. ЧАМ ШИГ БӨӨС ГАНЦ ХУТГАНЫ АЯ ДААХГҮЙ ШҮҮ.

Иргэний бодол 2016-03-23 150.129.143.152

Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гээд олон жил ажиллуулж чадахгүй чөлөөт бүсүүд байх юм.Бас нэгийг нэмээд яахав

Зочин 2016-03-23 203.91.115.40

Буйр нуур, хадлан тариалангийн ховор газрууд, газрын тосны сав газар мөн Элбэгээгийн шийдвэрээр хайгуулын хийхийг хорьсноос судалгаа нь бүрэн хийгдээгүй талбайнуудыг мөн өнөө үед үлдсэн ганц зээрийн сүргийн нутаг даа. Үүнийхээ төлөө өвөг дээдэс минь байлдахтай нь байлдаж, хэлмэгдэх нь хэлмэгдэж, хэлмэгдүүлэхийг нь хэлмэгдүүлж бидэнд үлдээсэн дээ. Одоо чөлөөт бүс нэрээр өөр үндэстэн нутагшиж Монголыг ОЛУУЛАА болгох хөтөлбөр хэрэгжих нь

trerendulam 2016-03-23 103.10.20.122

odooch nutgiin olnii sanaliig abaagui undsen huulia jasgiin gajriin shiidberee zurchuud mongoliin 500 000ga gazriig hugatsaagui gadniinhand uguheer ulain tsaindaa garlaadaa bid irgeniihee hubid dandaal honhdood baihaas uur arga alga

мм 2016-03-23 202.9.40.8

чөлөөт бүс гэж олон газар мөнгө угаасандаа ямар ч үр дүн гараагүй шүүдээ замын үүдийн алтан булагийн гээд л

Зочин 2016-03-23 203.91.115.40

Чөлөөт бүс нэрээр өөр үндэстэн суурьшиж Монгол ОЛУУЛАА болох нь дээ

tumur 2016-03-23 202.70.38.46

хятадын бодлого

tumur 2016-03-23 202.70.38.46

шал худлаа,үхсэн хатсаныхан нь хөгжил,наад зах нь сая хамаг өвсийг нь ***** хадаад аваа биз дээ,өгөөж нь хаана байна,дээр нь наад бурмаа гэдэг хүнээ хувь хүнийг нь хар даа юм хийдэг хүн мөн үү,ядахдаа ухаантай хүн мөн үү,зүгээр гадна талаас харахад ойлгомжтой дээр нь хэлж ярьж хийж байгаагаар нь бүр ч ойлгомжтой,зөвөлгөөнд гэж хэдэн нь малчин ирээ биз "тархийг нь угааж" цөхөх юу байхав,ёстой худлаа ,чөлөөт бүс болохоор "мал эрүүлжинэ"гэж байхгүй,зөвхөн тэр бүсд нь тусад нь эрүүлжүүлнэ гэж бас байхгүй,тэр тусмаа зээрийн нутагт,чөлөөт бүс ийм гоё гэж "тархи угаах"талд бол эд нар гарамгай,алтанбулаг,замын -үүд гэж зөндөө "мөнгө"цохио биздээ,ард түмэнд өгөөж хаана байна,ажиллаж байгаа нь хаана байна,уг нь энд хамгийн их хүний урсгалтай ,үйл ажиллагаа тэаг,тэгэхээр хүн багатай тэр нутагт "шал өөр зорилго,бодлого"явж байгаа,эд нарын бодлого гэж юу байхав хахуулиа авах харин ***** л бодлого байгаа

зочин 2016-03-23 106.68.177.138

хайран нутаг минь юунд өвөг дээдэс маант амиа өгөв дөө

Зочин 2016-03-23 103.57.93.230

mun xutswaa

Зочин 2016-03-23 202.179.25.100

явж явж үнэн дийлжээ

Зочин 2016-03-23 106.68.177.138

хайран нутаг минь өвөг дээдэс маань юунд амь насаа өгөв өө

Зочин 2016-03-23 103.10.22.7

ер нь энэ муусайн эх орноо дамлагчдыг устгаад өгөх баатар хэзээ төрөх юм болоо? ард түмэн чинь элгээрээ мөлхөөд, эх орон чинь харийханы жорлон боллоо!!! эднийг толгой дараалан шоронд нь хатаагаад өгөөч!! тэмцэх цаг болжэээээ!!!!!!!

Зочин 2016-03-23 122.201.31.102

ТҮНХЭЛИЙН ХУДАЛДАГДСАН ИРГЭД НУТАГ ОРОН НОЁН УУЛЫГ МИНЬ УХ УХ ГЭДЭГ ШИГ МҮҮН Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН МИНЬ ХАМГИЙН ҮРЖИЛ ШИМТЭЙ ГАЗРЫГ СОЛОНГОСЧУУДАД ӨГӨХ АРГАА ХИЙЖ БАЙГАА ЮМ ШҮҮ. НУТГИЙН ИРГЭД НЬ Л ШИЙДЭЭД БАЙДАГ БОЛЧИХСОН ЮМУУ. ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ. НААД ХАЛХ ГОЛЫГ ЧИНЬ МОНГОЛ ОРНЫ ДӨРВӨН ЗҮГ НАЙМАН ЗОВХИСООС ИРСЭН ХӨВГҮҮД ЯПОНЫ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ НАРААС ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ БАЙЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭСЭН ЮМ ЛУЙВАРЧДАА. АЛАЛЦАНА ШҮҮ НОВШНУУДАА ДУУГҮ+Й БАЙГААД БАЙХААР ДАРЛАХ ГЭЭД БАЙГААРАЙ ЭЛБЭГДОРЖОО.

Зочин 2016-03-23 202.4.248.86

Юун чөлөөт бүс вэ? Хэнд хэрэгтэй чөлөөт бүс вэ?

Зочин 2016-03-23 106.68.177.138

хайран нутаг минь

Зочин 2016-03-23 202.179.17.225

Өөрийнхөө хахуульдсан хэдэн хүнийг аваачиж за гэж хэлүүлсэн болоод хулгай хийдэг болжээ. Сонгуулийн дараа миний юм гээд яриад эхлүүлэх байх даа. Хэцүү байна шүү

Зочин 2016-03-23 202.179.17.225

Бурмаа худлаа ярьж байна даа

Muu Burmaa 2016-03-23 202.131.239.158

Sha aaj байна даа

Зочин 2016-03-23 202.21.106.136

зүүн бүсийн 120 малчидыг яаж сонгосон нь сонин байна. энэ бүсэд мянгаас дээш малтай хятад малчид олноороо байгаа. тэд туслах малчдынхаа нэр дээр мал тоолуулаад бэлчээр ус ашиглаад явдаг нь тодорхой болсон. БУРМАА авгай зориуд энэ хятадуудын туслах малчдаар олонхи дийлэнхийг бүрдүүлж авчирсан байж болзошгүй. дараа нь энэ авгай МЭДЭЭГҮЙ Ш ДЭЭ ГЭДЭГ ГАНЦ ҮГЭЭР ХААДАГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж