Covid-19-өөс сэргийлэх вакцин тариулсан сувилагч халдвар авчээ | News.MN

Covid-19-өөс сэргийлэх вакцин тариулсан сувилагч халдвар авчээ

Covid-19-өөс сэргийлэх вакцин тариулсан сувилагч халдвар авчээ

Covid-19-өөс сэргийлэх вакцин тариулсан сувилагч халдвар авчээ

АНУ-ын Калифорни мужийн нэгэн сувилагч Pfizer/BioNTech компанийн вакциныг тариулснаас хэд хоногийн дараа халдвар авсан нь батлагджээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар энэ нь вакцин үйлчлэхгүй байна гэсэн үг биш, харин вакцин бүрэн үйлчилж эхлэхийн тулд хугацаа хэрэгтэй гэсэн үг аж.

Pfizer компанийн мэргэжилтнүүд дээрх тохиолдлыг нарийн судалж, бүх мэдээллийг шинжилж эхэлжээ. “Гуравдугаар шатны туршилтаас харахад Вакцин эхний тун тариулснаас хойш бүрэн үйлчилж, Covid-19 өвчний халдвараас хамгаалж эхэлтэл ойролцоогоор 10 өдөр шаардагдаж байсан. Тийнхүү 10 хоногийн дараа тогтож эхэлсэн дархлаа хоёр дахь тунг тариулснаар улам баталгааждаг. Тиймээс эхний тун тариулснаас цөөхөн хоногийн дотор халдвар авах эрсдэл бий гэсэн үг” хэмээн мэргэжилтнүүд мэдээлжээ.

Харин 45 настай сувилагч Мэттью хоёр эмнэлэгт ажилладаг байна. Түүнд вакцин тариулснаас хойш бага зэрэг хавдахаас өөр гаж нөлөө илрээгүй байна. Гэтэл зургаан өдрийн дараа Мэттьюд Covid-19 халдварын өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Тэгэхдээ Мэттью эхлээд халуурч, дараа нь булчингууд нь өвдөж эхэлжээ. Тэрбээр нэн даруй эмнэлэгт хандаж шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан аж.

Вакцины мэргэжилтэн Кристиан Рамерс “Вакцин дархлаа тогтоож эхэлтэл 10-14 өдөр болдог. Түүнчлэн эхний тун ойролцоогоор 50 хувийн дархлаа тогтоох бол хоёр дахь тунг тариулснаар дархлаа 95 хувь хүртлээ өсдөг юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-31 64.119.26.192

Pfizer бол шаардлага хангахгүй эргэлзээтэй вакцин. Харин Оросын СпутникV вакцин найдвартай.

Avatar

Зочин 2020-12-31 150.129.142.245

Еэээ сдааа Оросын спутник V миа бн гээд бсан яавааа?Би бүр лалрын Орос сдакууд гэж бодож удаа.Гэтэл яаав тэр минь яаав?!!!!! Ххааа

Avatar

Зочин 2020-12-31 103.212.118.155

Бид өөрсдөө олон юм ярихаас өөр юу чаддаг юм бэ, шимэгчид шиг л байх юм, бусдыг муу хэлээдл, нэг л их бузгай амьтад.

Avatar

Зочин 2020-12-31 202.9.40.157

Сурагчдын өвлийн амралтаар 1-р сарын 2 нд эхлэх 7-12 ангийн хүүхдүүдэд англи хэл дээрхи уран зохиолын номыг ойлгож уншиж сурах чадварыг хөгжүүлэх 1 сарын вакуум сургалтанд бүртгэж байна. 7 өдрийн 6 өдөр, өдөр бүр 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Унших, ойлгох, сонсох, бичих, орчуулах чадваруудыг зэрэг төлөвшүүлнэ. Сургалтанд сонгодог зохиолууд, тэдгээрийн ориг бичлэгүүдийг ашиглана. Зөвхөн эхний 10 хүүхдийг 99922603 утсаар бүртгэнэ.

Avatar

Зочин 2020-12-31 66.181.181.182

battugaa yu hiigeed bna naizruugaa yariach ee. Putin ah tuslah bailgui

Avatar

Amar 2020-12-31 64.119.27.76

Зэвсэглэлээр хөөцөлддөг үе өнгөрч вакцинаар өрсөлдөж байна даа

Avatar

зочин 2020-12-31 66.181.176.186

Хятадын вакцин сайн юм шиг байна шүү. Өөрсдөө олоод уншаарай бий магтахгүй. юу уншилгүйгээр харлуулан гутаадаг доромжилдог нөхдөөс айж байна хэхэ. Ковид-ын эмчилгээнд ашиглах антикор эм 3 сард зах зээлд гарах гэж байгаа юм байна.

Avatar

зочин 2020-12-31 192.82.77.140

найдваргуй гэсэн уг. ОХУ-ын "спутник v " вакцин 95 хувиас дээш ур дунтэй. гэж байгаа. Америк. Английн вакцинаас асуудал их гарч байнаа. ОХУ-ын вакцинаас ямар ч асуудал гараагуй. Аргентиний еренхийлегч "Спутник v " вакцинийг ендер унэлсэн ш дээ. Ард тумэндээ хийлгэж эхэлсэн ш дээ. Венесуэл Колумби улс ялгаагуй. Америк Европын улсуудад тал засдаг улсууд мэдрэл саажуулдаг вакцинийг нь авч байгаа.

Avatar

Зочин 2020-12-31 64.119.27.157

оросын троллууд саяхан изриаль өмнөд солонгос спутник v авахаар бөөлөөд байсан гэтэл 2 улс барууны вакцинийг тарьж байгаа харин оросууд спутник v бөөнөөр үйлдвэрлэж чадахгүй болооод изриаль өмнөд солонгост үйлдвэрлэхээр гэрээ хийсэн байдаг

Avatar

Зочин 2020-12-31 202.179.27.48

Nutgin indianudad itgel turulhiin tuld uildverudign ashiglahn zuvshde

Avatar

Зочин 2020-12-31 103.212.118.56

ӨӨрдөө юу ч хийж чадахгүй.Тэгээд бас хүний мууд дуртай, бусдыг муу хэлэх санаатай.Атаархуу. Арчаагүй.Ийм хүмүүсийг хүний адгийн шаар гэдэг б**х аа

Avatar

Зочин 2020-12-31 64.119.26.192

Словак улс бас Орос вакцин авсан.

Avatar

Зочин 2020-12-31 103.212.118.128

serbuud bas orosoos vaktsen abch ulsdaa hiij bnaa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж