Covid-19-өөс сэргийлэх вакцин тариулсан сувилагч халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

Covid-19-өөс сэргийлэх вакцин тариулсан сувилагч халдвар авчээ

Covid-19-өөс сэргийлэх вакцин тариулсан сувилагч халдвар авчээ

АНУ-ын Калифорни мужийн нэгэн сувилагч Pfizer/BioNTech компанийн вакциныг тариулснаас хэд хоногийн дараа халдвар авсан нь батлагджээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар энэ нь вакцин үйлчлэхгүй байна гэсэн үг биш, харин вакцин бүрэн үйлчилж эхлэхийн тулд хугацаа хэрэгтэй гэсэн үг аж.

Pfizer компанийн мэргэжилтнүүд дээрх тохиолдлыг нарийн судалж, бүх мэдээллийг шинжилж эхэлжээ. “Гуравдугаар шатны туршилтаас харахад Вакцин эхний тун тариулснаас хойш бүрэн үйлчилж, Covid-19 өвчний халдвараас хамгаалж эхэлтэл ойролцоогоор 10 өдөр шаардагдаж байсан. Тийнхүү 10 хоногийн дараа тогтож эхэлсэн дархлаа хоёр дахь тунг тариулснаар улам баталгааждаг. Тиймээс эхний тун тариулснаас цөөхөн хоногийн дотор халдвар авах эрсдэл бий гэсэн үг” хэмээн мэргэжилтнүүд мэдээлжээ.

Харин 45 настай сувилагч Мэттью хоёр эмнэлэгт ажилладаг байна. Түүнд вакцин тариулснаас хойш бага зэрэг хавдахаас өөр гаж нөлөө илрээгүй байна. Гэтэл зургаан өдрийн дараа Мэттьюд Covid-19 халдварын өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Тэгэхдээ Мэттью эхлээд халуурч, дараа нь булчингууд нь өвдөж эхэлжээ. Тэрбээр нэн даруй эмнэлэгт хандаж шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан аж.

Вакцины мэргэжилтэн Кристиан Рамерс “Вакцин дархлаа тогтоож эхэлтэл 10-14 өдөр болдог. Түүнчлэн эхний тун ойролцоогоор 50 хувийн дархлаа тогтоох бол хоёр дахь тунг тариулснаар дархлаа 95 хувь хүртлээ өсдөг юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж