Супер лигийн хоёр тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Супер лигийн хоёр тоглолт болно

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн шийдвэрлэх тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Тус тэмцээний лей-офф хаяанд ирсэн энэ үед багуудын тоглолт бүр чухал болоод байна.

Өнөөдөр 18.00 цагаас “Ирвэсүүд” – “Төв ургац”, 20.00 цагаас “Баянзүрх их өргөө аравтууд” – “Мон-Алтиус смарт” багуудын тоглолт болно.

Одоогоор хүснэгтийг “Төв аймаг Төв ургац” 13 хожилтой тэргүүлж байгаа бол “СБЛ Хасын хүлэгүүд”, “Альянс Тех Харцага” багууд 11 оноотой удаалж байна.

Ч.БОЛ

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж