Хуванцар задлах чадвартай бактерийг нээжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Хуванцар задлах чадвартай бактерийг нээжээ

 

Японы Кэйо Их сургуулийн эрдэмтэд хуванцар сав болон нэг удаагийн хэрэглээний хүнсний савыг “идэж устгах” чадвартай бактерийг илрүүлжээ.

 

Дэлхийн даяараа жилд 50 сая тонн хуванцар эдлэл үйлдвэрээс гардаг байна. Харин эдгээр хуванцар сав хэрэглэхэд хялбар ч хаягдал болсон хойно байгаль рхчинд маш сөрөг нөлөөтэй. Устаж алга болох хугацаа нь 100-400 жил шаардагддаг. Японы эрдэмтдийн нээсэн бактер нь энэ асуудлыг шийдэх гарц болж магадгүй гэж олон хүн найдлага тавьж байна.

 

Уг бактерийг Ideonella sakaiensis 201-F6 гэж нэрлэж байгаа бөгөөд хуварцар эдийг экологийн хувьд аюулгүй терефталевийн хүчил, этиленгликоль болгон задлах чадвартай.

 

Энэ арга дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх эсэхэд эргэлзэж байгаа хүмүүс байна. Тухайлбал, Германийн Грайфсвальдийн Биохимийн хүрээлэнгийн профессор Уве Борншойер хуванцар эдийг бактер маш удаан иддэг, тиймээс энэ хугацааг богиносгох, мөн үйлдвэрлэлийн хэмжээнд аваачих шаардлагатай хэмээн хэлжээ.

 

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж