2020 он: 5G-ийг нэвтрүүлэх бодлогыг баталж, Төрийн 181 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэв

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

2020 он: 5G-ийг нэвтрүүлэх бодлогыг баталж, Төрийн 181 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэв

2020 он: 5G-ийг нэвтрүүлэх бодлогыг баталж, Төрийн 181 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэв

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2020 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна. Тус газрын зүгээс 2020 онд улсын хэмжээнд 5G технологийг нэвтрүүлэх талаар бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд монголчууд 2023 оноос эхлэн 5G технологийг ашиглах бүрэн боломжтой болох юм. Мөн төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэгтгэж, олон нийтэд танилцуулсан бөгөөд 2020 онд 400,000 гаруй иргэн төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Ирэх 2021 онд E-Mongolia-д төрийн 50 байгууллагын 592 үйлчилгээг нэгтгэхээр төлөвлөж байгаа билээ

Үүний зэрэгцээ Үндэсний дата төвийн нөөц төвийг Дархан хотод байгууллаа. Мөн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT EXPO – 2020-г цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулсан юм. Уламжлалт хэлбэрээр зохион байгуулсан үзэсгэлэнг гурван өдрийн турш 40,000 гаруй иргэн үзэж сонирхсон байна. Харин цахим үзэсгэлэнг та www.ictexpo.mn сайтаас үзэх боломжтой. ICT EXPO – 2020 үзэсгэлэнд агентлагийн зүгээс гарааны 12 компанийг дэмжиж, үнэ төлбөргүй оролцох эрхээр шагнасан нь энэ жилийн үзэсгэлэнгийн гол онцлог байлаа.

Ингээд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 онд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлыг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын хэмжээнд 5G технологийг нэвтрүүлэх талаар бодлогын баримт бичгийг батлав. Манай улс 2023 оноос 5G технологийг ашиглах боломжтой болно.

 

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г олон нийтэд танилцууллаа. E-Mongolia системд төрийн 23 байгууллагын 181+ үйлчилгээ цахимжсан бөгөөд 400,000 иргэн төрийн үйлчилгээг цахимаар авч байна.

ICT EXPO – 2020 үзэсгэлэнг цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулсан төдийгүй гарааны 12 компанийг дэмжин, үнэ төлбөргүй оролцох боломжийг олгов. Үзэсгэлэнг гурван өдрийн турш 40,000 гаруй хүн үзэж сонирхлоо.
ICT EXPO – 2020 цахим үзэсгэлэн www.ictexpo.mn сайтаас үзээрэй.

 

Үндэсний дата төвийн нөөц төвийг Дархан хотод байгуулж, ашиглалтад оруулахад бэлэн болов.

 

Цахим орчинд хүүхэд хамгаалахад баримтлах чиглэлийг боловсруулан батлуулав.

 

Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэлийг батлуулав

 

ХЗДХЯ-тай хамтран доорх хуулийн төслүүдийг боловсруулсан
– Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл
– Хувь хүний өгөгдөл хамгаалах тухай хуулийн төсөл
– Цахим мэдээллиййн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

 

Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журмыг батлууллаа.

 

хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт 2G, 4G сүлжээг хүргэж, шинээр 31 цэгт ажлын байр бий болгов.

 

Хөдөөгийн алслагдсан сум, суурин газарт өргөн зурвасын өндөр хурдны утасгүй болон суурин интернэтийн үйлчилгээг 71 цэгт хүргэв

 

Хоёр аймгийн гурван тосгоныг өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбов.

 

Ховд, Тэс, Дөргөн, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сумдуудад үүрэн холбооны сүлжээний өргөтгөл хийлээ.

 

243 суманд нөөц тэжээлийн үүсгүүр, 61 суманд цамхаг байгуулсан нь харилцаа холбооны үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллахад чухал алхам боллоо.

 

9 аймгийн бүх сумдад шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.

 

Бүх аймагт засвар хийх шаардалагатай 196 сумдын харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний барилгын засварыг хийж, 25 шинэ барилгыг барив.

 

Цахим нэг цонхны үйлчилгээнд операторын системийг 21 аймаг, 330 сум суурин газар нэвтрүүлэв.

 

Төрийн 15 байгууллагуудад дотоод удирдлагын системийг нэвтрүүлэв.

 

2020 онд 6621 төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олголоо.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж