“Централ Капитал” ББСБ оны шилдэг санхүүгийн хүртээмжтэй ББСБ болж амжилтаа баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

“Централ Капитал” ББСБ оны шилдэг санхүүгийн хүртээмжтэй ББСБ болж амжилтаа баталлаа

Бид 2020 оны Шилдэг санхүүгийн хүртээмжтэй банк бус санхүүгийн байгууллагаар шалгарч амжилтаа бататгалаа.

МББСБХолбооноос жил бүр шилдгүүдийг шалгаруулах, гишүүн байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжих зорилготой Алтан од арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Харилцагч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч байгууллагуудын итгэлцэл, хүндлэлийг хүлээн тэднийхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа хамт олныг маань үнэлэн Шилдэг Санхүүгийн хүртээмжтэй банк бусаар 2019, 2020 онуудад шалгарч амжилтаа бататгасан арвин их ажлыг өрнүүлсэн жил болж өнгөрлөө.

  1. ЦЕНТРАЛ КАПИТАЛ ББСБ

“Централ Капитал” ББСБ ХХК нь 2016 онд байгуулагдсан ба 3 газар, 8 алба, төвийн 3 салбар, төлөөлөгчийн газар, орон нутгийн 2 салбартайгаар чадварлаг баг хамт олны зүтгэлээр харилцагчийн хүсэл, сонирхолд нийцсэн, дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр зорьж ажиллаж байна.

  • ҮХХ барьцаалсан зээл
  • Шугамын зээл
  • Автомашин барьцаалсан зээл
  • Автомашины лизингийн зээл
  • Гэрээт цалингийн зээл
  • Хэрэглээний зээл
  • Шуурхай зээл
  • Хөрөнгө оруулалтын зээл
  • Орон сууцны зээл
  • Цахим зээл зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон хүргэдэг.
  1. КМОБИМН ЦАХИМ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хүний оролцоогүй цахим тооцоолуур ашиглан хэрэглэгчийн зээлийн эрхийг тогтоон тогтмол зээлийн эрхийн нэмэгдэл болон, зээлийн хэмжээ өсөх зарчмаар харилцагч нараа урамшуулан, зээлийн үйлчилгээгээ хүргэж байна.

Цахим иргэний үнэмлэхний зургийг оруулж анхан шатны тулгалт хийх ба төрийн үйлчилгээний ХУР системийг ашиглан харилцагчийн бусад мэдээллүүдийг үнэн зөв бөглөсөн эсэхийг шалгах зэрэг техникийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан өөрийн программ-д нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж