Covid-19 халдвар 20 хүнээс илэрснээс 16 нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс батлагдав

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19 халдвар 20 хүнээс илэрснээс 16 нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс батлагдав

 

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, December 30, 2020

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.31) мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 31-ны 11.00 цагийн байдлаар нийт 13597 сорьцод шинжилгээ хийхэд 20 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 16 нь Баянзүрхийн дэгдэлттэй холбоотой бол хоёр нь Франкфуртийн нислэгээр ирсэн хүмүүүсийн гуравдахь шинжилгээгээр илэрлээ. Харин хоёр халдвар нь Хавдар судлалын үндэсний төвийн эмч, нягтлан бодогч нараас илэрлээ. "Тэнүүн-Огоо" компанийн шатахуун түгээгчээс халдвар илэрсэн.

Баянзүрхийн 16 тохиолдлын хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүлийн хавьтлууд байна. Энэхүү голомттой холбоотойгоор "Тэнүүн-Огоо" компанийн шатахуун түгээгчээс халдвар илэрсэн. Энэ хүн хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 21-нд ажилдаа ирсэн байна. Түүнтэй хамт ажилладаг 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Ийнхүү "Тэнүүн-Огоо" компаниас 4 тохиолдол бүртгэгдлээ.

Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1215 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 399 тохиолдол байна. Эдгэрсэн 830, эмчлэгдэж байгаа 375 тохиолдлын дотор хөнгөн 267, хүндэвтэр 99, хүнд 7, маш хүнд 2 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.

  • Улаанбаатар хотод шинээр 18, нийт тохиолдол 410
  • Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
  • Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
  • Зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 399

Баянчандмань суманд өчигдөр Covid-19-ийн батлагдсан тохиолдол илэрлээ гэж сошиалаар шуугисан. Бид очиж шинжилгээ авахад энэ хүн болон ойрын хавьтлуудаас нь халдвар илрээгүй. Өнгөрөгч 24 цагийн хугацаанд зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Баянзүрхийн голомттой холбоотой нийтдээ 256 тохиолдол батлагдаад байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн гишүүд 81, өвчтөн 103, сахиур 31, бусад хавьтал 14 гээд нийтдээ 256 тохиолдол батлагдаж, эмчилгээ хяналтанд байна. Эдгээр тохиолдолтой холбоотой 1250 хавьтлыг илрүүлж, тандалт судалгаа хийж байна. Өмнөх 900 гаруй хавьтлуудын 14 хоногийн хугацаа дуусч 3-4 давтан шинжилгээний дараа гэрийн хяналтанд шилжүүллээ.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд БНХАУ-д анх шалтгаан нь тодорхойгүй уушигны өвчин гарлаа гэж мэдэгдсэн. Үүнээс удалгүй 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр шинэ коронавирус хэмээн зарлаж, хүнээс хүнд халддаг гэж мэдэгдсэн. Харин ДЭМБ-аас гуравдугаар сарын 10-ны өдөр Covid-19-ийг цар тахлын хэмжээнд хүрсэн гэж зарласан.

Өнөөдрийн байдлаар 218 улс орны 80.8 сая хүн халдвар аваад байна. Монгол Улсын хувьд анх 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Covid-19-ийн зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 1215 хүн халдвар авчээ.

Нэг жилийн хугацаанд бид 389 удаагийн хэвлэлийн бага хурал, 271 удаагийн мэргэжлийн эмч нарын зөвлөмж, 673 удаагийн иргэдэд зориулсан зөвлөгөө, 455 судалгааны өгүүллэгээс 41 удаагийн тоймыг тус тус хүргэжээ. Тусгай дугаарын утсаар дамжуулан, нийт 35811 хүнд зөвлөмж зөвлөгөө өгчээ.

Иргэдийн маань 80 гаруй хувь нь тогтмол гараа угаадаг 90 хувь нь тогтмол амны хаалт зүүдэг болжээ. Хүнд үе бидний урд байна. Байнга гараа угааж, амны хаалтаа зүүж, зай бариарай. 2021 онд вакциныг өргөн хэрэглэх боловч дээрх гурван аргыг байнга баримтлах хэрэгтэй. Өнөөдөр гэртээ байж, гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглээрэй. Эдгээр энгийн аргуудыг тогтмол хэрэглэвэл энэ вирусийг хамтдаа ялна. Хамтдын хүчээр халдвараас сэргийлье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж