Covid-19-ийн улмаас Премьер лигийн тоглолтууд цуцлагдаж байна | News.MN

Covid-19-ийн улмаас Премьер лигийн тоглолтууд цуцлагдаж байна

Covid-19-ийн улмаас Премьер лигийн тоглолтууд цуцлагдаж байна

Covid-19-ийн улмаас Премьер лигийн тоглолтууд цуцлагдаж байна

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн зүгээс өнгөрөгч Мягмар гаригт мэдэгдэл хийн, лигийн 20 багийн сүүлийн ээлжийн шинжилгээнээс Covid-19-ийн 18 шинэ тохиолдол илэрснийг зарлалаа.

Лигийн зүгээс долоо хоног болгон багуудаас шинжилгээ авч эхэлснээс хойших хамгийн өндөр тохиолдол нь энэ болж байна.

Өнгөрөгч Даваа гаригт Манчестер Сити багийн тоглогчид болох Габриель Жезүс, Кайл Уолкер нараас халдвар илэрсэн тул Эвертон-Манчестер Сити багуудын тоглолтыг цуцалсан бол өчигдөр(2020.12.30) явагдах ёстой байсан Тоттенхэм Хотспур болон Фулхем багуудын тоглолт мөн цар тахлын улмаас цуцлагдлаа.

Премьер лигийн зүгээс хийсэн мэдэгдэлд “Фулхем багийн зүгээс лигийн удирдлагад тоглолтын хуваарийг хойшлуулах саналыг хүргүүлсэн. Учир нь тус багийн олон тооны тоглогчид Covid-19 халдвар авсан нь батлагдаж, заримд нь шинж тэмдэг илэрч эхэлсэн тухай мэдээллэсэн” гэв.

Фулхем багийн ахлах дасгалжуулагч Скотт Паркер саяхан коронавирусийн халдвар авч, өөрийгөө тусгаарлан багтайгаа хамт тоглолтонд оролцож чадахгүй байсан юм.

Вест Бромвич Албион багийн шинэхэн ахлах дасгалжуулагч Сэм Аллардайс Премьер лигийн тоглогчид халдвар авч байгаа тал дээр санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Хүн бүхэн эрүүл байх нь юу юунаас илүү чухал. Мэдээгээр вирусийн шинэ хувилбар нь өмнөхөөсөө илүү хурдан халдварладаг гэж сонслоо. Бид одоо хэсэгчилсэн завсарлага авч, зөв зүйл хийх хэрэгтэй гэж бодож байна. Би одоо 66 настай. Миний ганц хүсч буй зүйл бол Covid-19-ийг дарах. Би өөртөө болон хөлбөмбөгт санаа зовж байна. Манай багт өнгөрсөн долоо хоногт нэг тохиолдол батлагдсан. Бид хичээсэн ч энэ зүйл биднээс амар салахгүй юм шиг байна” хэмээжээ.

Саяхан Саутхемптон багийн ахлах дасгалжуулагч Ральф Хасенхаттлын гэр бүлийн гишүүн халдвар авсан нь батлагдаж Ральф өөрийгөө гэртээ тусгаарлан багаа онлайнаар дасгалжуулан тоглолтонд оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж