Хэвлэлийн хүрээлэнгийн ойд зориулсан хэлэлцүүлэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн хүрээлэнгийн ойд зориулсан хэлэлцүүлэгтэй

Монголын Хэвлэлийн хүрээлэн байгуулагдсаны 20 жилийн ойг ирэх Баасан гаригт тэмдэглэх гэж байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш Монголын Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас зохион байгуулна. Хэлэлцүүлэг “Хэвлэл мэдээлэл ба ил тод байдал”, “Мэдээллийн ил тод байдал-сэтгүүлчдэд тулгарч буй асуудлууд”, Төрийн байгууллагын ил тод байдал ба ардчилсан засаглал”, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр зохиогдоно.

Харин ойн ёслолын арга хэмжээ Баасан гаригийн 17.30 цагт Улаанбаатар зочид буудалд болох юм.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж