Яагаад Ази, Африкт халдварт өвчин хамгийн их гардаг вэ? | News.MN

Яагаад Ази, Африкт халдварт өвчин хамгийн их гардаг вэ?

Яагаад Ази, Африкт халдварт өвчин хамгийн их гардаг вэ?

Яагаад Ази, Африкт халдварт өвчин хамгийн их гардаг вэ?

Covid-19 цар тахал хүн төрөлхтөнд халдварт өвчний аюулыг дутуу үнэлж болохгүй гэдгийг санууллаа. Ялангуяа орчин үед халдварт өвчин өмнөх зуунуудаас олон гарч байгаа нь хүн төрөлхтний хувьд том аюул болоод байна. Жишээлбэл, сүүлийн 20 жилд л гэхэд коронавирус гурван ч удаа олон сая хүнийг хамран, халдварт өвчин үүсгэв. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ихэнх аюулт өвчний вирусүүд Ази, Африкаас гаралтай байдаг аж. Түүний шалтгаан нь ч их хачирхалтай гэнэ.

Хүн амын өсөлт болон хотжилт

Хүн амын хурдтай өсөлт нь Ази, Африкт илүү олон халдварт өвчин үүсэх нэг том шалтгаан гэнэ. Сүүлийн жилүүдэд хүн ам маш их хурдтай өсч байгаагаас шалтгаалан хотжилт ихэсч, дэлхийн нийт газрын 60 гаруй хувьд хүмүүс хот байгуулан амьдрах болжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ХХI зууны эхний арван жилийн дотор зүүн Азид л гэхэд 200 сая гаруй хүн хот газар бараадан нүүсэн байна.

Ийнхүү хотын оршин суугч өсөхийн хэрээр хот томорч, орон сууц барихын тулд байгалийг сүйтгэдэг нь харамсалтай. Цаашлаад зэрлэг байгальд амьдардаг байсан ан амьтад хоттой зэргэлдээ амьдрахаас аргагүйд хүрч, хүн, амьтан хоорондын холбоо улам ойртдог гэнэ. Харин сарьсан багваахай гэх мэт зэрлэг амьтад ихэвчлэн олон төрлийн вирус тээж амьдардаг. Хүн, амьтан хоорондын холбоо ойртсоноор тэдгээр вирус хүнд халдах нь улам амархан болдог байна.

Мөн хотжилтын үр дагавар ингээд дуусахгүй. Олон хүн нэг дор амьдрах тусам ой мод цөөрч, араатнуд амьдрах арагагүй болсноор үхэх нь үхэж, нүүх нь нүүсээр тоо толгой нь цөөрдөг байна. Араатнууд үгүй болмогц тэдний хүнс тэжээл байсан мэрэгч амьтдын тоо толгой асар ихээр огцом өсдөг аж. Тийм ч учраас Африк тивд амьтнаас гаралтай халдварт өвчин үүсэх нь олон байдаг гэнэ.

Харамсалтай нь энэ байдал цаашдаа ч удаан хугацаанд үргэлжлэх бололтой. Учир нь Ази, Африкт маш олон хүн хөдөө газар амьдардаг хэвээр бөгөөд цаашид хэдэн арван жилийн турш хотжих хандлагатай байна.

Хөдөө аж ахуй, амьтны наймаа

Ой хээр газрын хувьд маш баялаг экосистемтэй байдаг бөгөөд түүнийгээ ч дагаад маш олон төрлийн вирус эргэлдэж байдаг. Тэдгээр өвчин нь малд халдварлах өндөр магадлалтай аж.

Ази, Африк тивд маш олон хүн мал аж ахуйд түшиглэж амьдардаг билээ. Гэвч тэдгээр амьтдад тавих эрүүл ахуйн хяналт сул байдаг. Үхэр, тахиа, гахай зэрэг малыг ихэвчлэн тэжээх бөгөөд тэдгээр нь хоорондоо болон хүнтэй маш ойр харилцаатай байдаг нь халдварт өвчин тусах, халдаах өндөр эрсдэлтэй гэнэ.

Зөвхөн ферм гэлтгүй Ази, Африкт түгээмэл байх амьтны зах маш их аюултай аж. Учир нь тэнд жижиг, давчуу орчинд маш олон төрлийн амьтад нэг дор байрлаж, олон хүнтэй харилцаанд ордог. Улмаар төрөл хооронд вирус халдаж, шинэ төрлийн өвчин үүсэх үндсэн шалтгаан нь амьтны зах болдог аж.

Цаашид ч олон шинэ өвчин үүсэх аюул өндөр байна

Ирээдүйд ч мянга мянган вирус хувьсаж, өөрчлөгдсөөр, тэдгээр нь хүнд халдварлаж, шинэ өвчин үүсгэх эрсдэл өндөр хэвээр байна. Дараагийн цар тахал гарч ирэх нь цаг хугацааны л асуудал тул олон улсын засгийн газар алдаан дээрээ суралцаж, ирээдүйн аймшигтай халдварт өвчнүүдтэй тэмцэх бэлтгэлээ маш сайн базаахыг ДЭМБ сануулж байгаа билээ.

Эх сурвалж: CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-31 122.201.24.32

Хотжилт бол неолиберал хөгжлийн бодлого буюу эдийн засгийн колончлолын хүнийг төвлөрүүлж худалдан авагч олонтой зах зээлийг тэлэх, эрчим хүч, зам тээврийн дэд бүтэц, орон сууц барих мөнгө их хэмжээгээр хүүлэх төслүүд хэрэгжүүлэх бодлогын үр дагавар. 1 сая худалдан авагчгүй бол МакДональдс орж ирэхгүй гэж шахдах гэвэл итгэх үү?

Avatar

Зочин 2020-12-31 203.91.115.39

Одоо КОВИД-оор АНУ, Европ тэргүүлж яваа гэж гадаадын ТҮ -ээр гараад байх юм. Сэтгүүлч нарын зарим нь их зөрүүд

Avatar

Зочин 2020-12-31 66.181.178.113

Улаанбаатарт төрөлтийг хязгаарлах хэрэгтэй төрөх дуртай бол хөдөөнөө очиж амьдарцгаа

Avatar

tenegt 2020-12-31 103.212.118.128

tenegt malaa.mongol bol hvn am tsoon nutag devsger ihtei oron. deer mongol shig hviten servvn oron ter afrik aziin haluun orond baidag shig nyn bakter osdogui amidarch chadahgui ch de. tanai vhsen an amitad baigaliin jamaar l ustgaj baidag daa. haluun dulaan orond bohiroos bolj gardag uyaman ovchin ogt gardagui bol haluund orond ih baisan daa..

Avatar

Зочин 2020-12-31 66.181.185.30

ЧИ БАС ХУРЬЦАЛ ҮЙЛДЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-12-31 202.126.90.23

Монгол мэтийн авлига хээл хахууль л цадигаа алдсан газар халдварт өвчин гарах нь хэвийн үзэгдэл

Avatar

Зочин 2020-12-31 103.212.118.128

mongol tiim zvils bhgui ee.bid chin hviten servvn orond amidardagaa. deer hvn am baga tul tegej ovchilj baisan tvvh baihgui ee..

Avatar

b 2020-12-31 66.181.168.8

ёстой дураараа солиорох юмаа

Avatar

Зочин 2020-12-31 202.126.89.170

Fake news.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж