Зөрчилд хариуцлага тооцох журмыг хүчингүй болголоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зөрчилд хариуцлага тооцох журмыг хүчингүй болголоо

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Зөрчилд хариуцлага тооцох журмыг хүчингүй болголоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжаар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам баталсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-н өдрийн А/80 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг батлан Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулан, мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хүргүүлэх ажлыг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль баталсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалаар “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-ыг баталж, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.  Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-д нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/80 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр” илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам нь нийцэхгүй болсон байна. Тиймээс хуульд нийцүүлэн дээрх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож танилцууллаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар  НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-23 112.72.12.5

ix xurliin shiidwereer batalsan xuuliig zamiin xodolgoonii udirdax towiin 1 noxor oorchilj boldoggvi baixaa belen mongo karmaaldag baisan tsagdaaa nar tvvniigee moroodood baix shig bna tegehgvi shv xar xereenvvd mini

Зочин 2016-03-23 119.40.100.222

Бат-Үүлийн хийсэн юм баастай гэж...

Зочин 2016-03-23 103.229.121.241

мөнгөө зарим нь өгөхгүй бгаа болохоор өөр аргаар авах гэж бгаа.

Зочин 2016-03-23 103.229.121.241

мөнгөө зарим нь өгөхгүй бгаа болохоор өөр аргаар авах гэж бгаа.

Зочин 2016-03-23 59.153.113.172

Тэгвэл хууль бусаар авсан торгуулиа буцааж авах ёстой. Торгуулиа авцгаая, жолооч нараа.

Зочин 2016-03-23 49.0.204.180

олох мөнгөө олчихсон гэсэн үг үү.

Hariu uguurei 2016-03-23 202.179.25.223

huuli butsaan heregleh zaaltiig murdwul ug jurmiig huchin tuguldur uilchilj baihad torguulsan bolowch torguulia tuluugui humuusiin torguuli huchingui bolj baina gej oilgoj boloh uu? Uuruur helbel erh zuin baidliig deerduulsen huuliar asuudal shiidegdeh yostoi tiimuu

Зочин 2016-03-23 183.177.97.14

Ene medeegee joohn todorhoi oruulmaar bna shuu, cameriin zurchliig tootsdogooroo tootsoh bizde

Зочин 2016-03-23 202.72.246.106

Юу яасан гээд байгаа аалз вэ

Зочин 2016-03-23 150.129.142.59

Yag yu gesen shiidver garsan gedgiig setguulch mini bidend oilgomjtoi heleer todruulj tailbarlaval yasan ym be? arai zalhuu baigaan bish vv?

Torguuli 2016-03-23 43.242.243.114

Tegeed odoo yaana gesen ug vei. Buruu togtool gargaj baahan hun torgoj hohiroochood odoo bolhoor bolichihdog bn shuu. Bichigdsen bgaa torguuli zorchiliig tegeed toloh yum uu tolohgui yum uu.????