ЦЕГ: Хоногт 173 хүн эрүүлжүүлэгдэж, 71 хүн танхайрав

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Хоногт 173 хүн эрүүлжүүлэгдэж, 71 хүн танхайрав

ЦЕГ: Хоногт 173 хүн эрүүлжүүлэгдэж, 71 хүн танхайрав

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр(2020.12.30) нийт 1100 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 898 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 92 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 8, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгджээ.

Согтуугаар автомашин жолоодсон 43, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 71, хүний биед халдсан 36, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 85 тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 173 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 101 тохиолдол гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж