Манай жуулчид Индонез руу визгүй зорчдог боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Манай жуулчид Индонез руу визгүй зорчдог боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Манай жуулчид Индонез руу визгүй зорчдог боллоо

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ 2014 онд байгуулагдсан цагаас эхлэн тус улсад визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсыг багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд 2015 онд болсон Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын Анхдугаар хуралдааны үеэр энэхүү асуудлыг судлахаар тохиролцсоны дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор тус улсад визгүй зорчих орнуудын дотор Монгол Улсыг оруулсан байна.

2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор монголын талын саналыг нааштай хүлээн авч манай иргэд энэ оны 3 дугаар сарын 22-ноос эхлэн Индонез руу 30 хүртэлх хоногийн хугацаанд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой боллоо.

Монгол Улсын иргэд Индонезид зорчихдоо тус улсын хилийн хянан шалгах цэгүүдэд хүчин төгөлдөр паспорт, 30 хоногийн дотор буцах тийз болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан хуудас үзүүлэх шаардлагатай юм.

Бизнес болон хэвлэл мэдээллийн шугамаар Индонез руу зорчих тохиолдолд виз авах шаардлагатай болохыг тус ЭСЯ-наас анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

182.160.0-д 2016-03-23 49.173.8.35

Монголчууд биднээс хэд нь Бали арлаар аялах мөнгөтэй билээ, Индонезийн 250 сая хүнээс 100 сая нь ядуу гэхэд тэдний хэд нь дэлхийгээр амьдрал хайж явах сонирхолтой байх уу, гэх мэтээр асуудал их шүү дээ. Энэ дэлхийн 7 тэрбум хүний ихэнх нь Монголчууд биднээс хүнд хэцүү нөхцөлд амьдардаг юм. Баян Европ, Америк, Австрали, Канад, Япон, Солонгос гадаадын цагаачдаас айж, виз энэ тэрдээ маш болгоомтой ханддаг. Монголчууд бид амьдралын түвшингээр хөгжилтэй орны түвшинд хүрэхгүй ч, энэ дэлхийн дунд хавьд нь байдаг учраас бас л болгоомтой байх ёстой.

Зочин 2016-03-23 182.160.0.200

Манайхан гэж нэг л амны бэлэггүй муулж голсон коммент л бисэн хүмүүс байх юм. Уг нь очоод үзэх юм ихтэй аялахад гое орон шүү дээ.Бали арал гэх бидний ганц мэдэх арал байна. Монгол улс олон орон руу визгүй болжээж тэр Америк чин визгүй болно. Өшөө олон орон руу виззгүй болоосой

Индонезруу визгүй болгож болохгүй Racing Extinctio 2016-03-23 49.173.8.35

https://www.youtube.com/watch?v=iGT_aJn6NFc линкээр орж Racing Extinction гэх баритат киног үз. Индонезийн нэг ядуу загасчдын сууринд, загасчид амьдрахын эрхээр ховордож байгаа загаснуудыг устгаж байгаа талаар гарна. Индонез бол 250 сая хүн амтай улс, мэдээж баян нь ч байгаа, ядуу нь ч байгаа, гэхдээ л зөвхөн ядуучуудынх нь тоо гэхэд л Монголын бүх хүн амаас хэдэн арав дахин их, ерөнхийдөө бол ядуу ангилалд орох орон шүү дээ.

Индонезруу визгүй болгож болохгүй Racing Extinctio 2016-03-23 49.173.8.35

Racing Extinction гэх баритат киног үз. http://putlocker.is/watch-racing-extinction-online-free-putlocker.html Индонезийн нэг ядуу загасчдын сууринд, загасчид амьдрахын эрхээр ховордож байгаа загаснуудыг устгаж байгаа талаар гарна. Индонез бол 250 сая хүн амтай улс, мэдээж баян нь ч байгаа, ядуу нь ч байгаа, гэхдээ л зөвхөн ядуучуудынх нь тоо гэхэд л Монголын бүх хүн амаас хэдэн арав дахин их, ерөнхийдөө бол ядуу ангилалд орох орон шүү дээ.

Индонезруу визгүй болгож болохгүй. 2016-03-23 49.173.8.35

Индонез бол 250 сая хүн амтай улс мэдээж баян ч байгаа, ядуу нь ч байгаа, гэхдээ ядуучуудынх нь тоо Монголын хүн амаас хэдэн арав дахин их, ерөнхийдөө бол ядуу ангилалд орох орон шүү дээ.

Энхээ 2016-03-23 202.9.41.225

Тэр Америктайгаа визгүй байж чадахгүй бол өөр яах ч юм билээ дээ

Зочин 2016-03-23 123.24.20.192

laliin oron bol ugaasaa lalriin oron gesen ug sh dee yugaa hiij tiishee yavah yum, ***** ugaadag garaaraa hooloo idsen malnuud baidag sh dee.

эрхэмжарг***** 2016-03-23 202.21.112.202

за найзууд минь, хар тамхи зөөж байгаад цаазаар авахуулав даа. Хэдхэн жилийн өмнө гадаадын 7-8 хүнийг өчиггүй цаазаар авчихаад, шал тоохгүй байгаа хүнд гарууд шүү дээ, индонезчүүд. Бан Ги Мүүн хүртэл цаазаар авахгүй байхыг уриалаад дийлээгүй юм ш дээ. Болгоомжтой байгаарай