Хармагтайн ордын алтыг томоохон төсөл, ЖДҮ-ийг дэмжихэд зориулна | News.MN

Хармагтайн ордын алтыг томоохон төсөл, ЖДҮ-ийг дэмжихэд зориулна

Хармагтайн ордын алтыг томоохон төсөл, ЖДҮ-ийг дэмжихэд зориулна

Хармагтайн ордын алтыг томоохон төсөл, ЖДҮ-ийг дэмжихэд зориулна

Засгийн газрын ээлжит хурлаар өчигдөр Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэж авсан. Засгийн газраас байгуулагдсан  ажлын хэсэг эдийн засгийн эргэлтэд оруулах холбогдох тооцоо судалгааг эрчимжүүлэх юм байна.

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Хармагтайн”бүлэг ордын Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Хойд бүргэдэй хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоож, нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын нөөцөд бүртгүүлээд байна. Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Хармагтай бүлэг ордын Овоот хяр”хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Хойд бүргэдэй хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын нөөцөд бүртгүүлжээ.

Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц  60 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөл гарсан байна. Иймээс Засгийн газар тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-31 66.181.178.160

Маш сайхан мэдээ .Манай улс хэд хэдэн алтны орд газрыг төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт өгч сайн хяналтын дор сайн ажиллуулбал гадаад өрийг маш богино хугацаанд барагдуулж чадна. Бас улсын төсвийн орлого ч амархан сайжрах боломжтой.

Avatar

Үйлдвэрлэгч 2020-12-31 202.126.90.35

УБ хотод буудал болгонд нь худалдаа үйлчилгээний байгууламжуудтай метро, мөн баруун аймгууд руу төмөр зам тавьж Орос, Хятадын баруун тал руу холбож, улмаар Европ руу хүрэх боломжтой болох, хос төмөр замтай болох, говьд нар ба салхины станцуудыг олноор барьж эрчим хүчээр дотоод хэрэгцээг 100% хангаж улмаар экспортлох, махны экспортын нэгдсэн том комбинат барих зэрэг төслийг хэрэгжүүлье,

Avatar

иргэн 2020-12-31 202.9.46.14

Энэ юу ойлгуулав. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийвэл түмэн олондоо ямар их ач холбогдолтой, баялагаа өөрсдөө эзэн болж байгааг л харууллаа. Цаашид томоохон эрдэс баялагийн нөөцийг аль болох өөрсдийн хөрөнгөөрнээж гэмээнэ ашиг нь 100 хувь монголдоо үлдэнэ..

Avatar

болдоо 2020-12-31 202.126.90.57

текстээ дахиад оруулчихсан байх юм аа гажигтай юм аа юугаа харж байдаг бна аа … арай хариуцлагагүй бгаа юм биш үү ….

Avatar

Зочин 2020-12-31 66.181.161.58

ЖДҮ-г дэмжихэд зориулна гэж байхгүй байна шүү дээ

Avatar

Баатар 2020-12-31 103.57.94.174

Харин тиймээ суралжлагч нар юу бичиж байгаагаа огтоос ойлгодоггүй болтой юм билээ. Зүгээр л сэтгэлийн хөөрлөөр баталгаа нотолгоогүй цацана шүү дээ

Avatar

Монголын төлөө цохилох зүрх 2020-12-31 66.181.186.60

30 жил хувийн компаниудаар газрынхаа хэвлийг ухууллаа. Улс хөгжиж ард түмэнд нялзсан наалдсан юмгүй, харин ч баялагийн хараалд улс орноороо сөхөрч мөхөхийн даваан дээр л ирж байх шиг. Төр хамгийн муу менежер гэж 30 жил бидний тархийг угаасан. Харин ямар хүн төр барьж байгаагаас хамаарч төрийн компани өндөр ашигтай үр дүнтэй сайн ажиллаж болдгийг сүүлийн 2-3 жилд Эрдэнэс таван толгой, Эрдэнэт УБҮ- ийн үйл ажиллагаагаар харуулж чадлаа. Хармагтайн ордыг төр эдгээр компаниудын жишгээр ажиллуулаара.

Avatar

Зочин 2020-12-31 202.21.107.123

ХОРИГДОЛ ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТЫН ХУЖАД ЗАРСАН НЭГ ОРД БУЦААЖ АВЛАА.. ЭРДЭНЭБАТЫН ЯЛЫГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ…

Avatar

Зочин 2020-12-31 122.201.24.119

"Төрийн өмч" гэдэг бүх нийтийн дундын мэт нэртэй боловч үнэн хэрэгтээ хэний ч биш эзэнгүй өмч гэдгийг жирийн масс ойлгохгүй учраас өөрөөс нь бусад хувь хүний өмчид очихгүй л бол улсын өмч байх нь зөв гэсэн мунхаг сэтгэлгээн дээр эрх баригчид арай хэт увайгүй тоглох юмаа!!! Төрийн өмч гэсэн хаягийн цаана эрх мэдэлтнүүд л хувьдаа завшиж байдгийг ард иргэд нь мэддэггүй юмуу, мэдэхийг хүсдэггүй юм уу??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж