Хармагтайн ордын алтыг томоохон төсөл, ЖДҮ-ийг дэмжихэд зориулна

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

Хармагтайн ордын алтыг томоохон төсөл, ЖДҮ-ийг дэмжихэд зориулна

Хармагтайн ордын алтыг томоохон төсөл, ЖДҮ-ийг дэмжихэд зориулна

Засгийн газрын ээлжит хурлаар өчигдөр Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэж авсан. Засгийн газраас байгуулагдсан  ажлын хэсэг эдийн засгийн эргэлтэд оруулах холбогдох тооцоо судалгааг эрчимжүүлэх юм байна.

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Хармагтайн”бүлэг ордын Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Хойд бүргэдэй хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоож, нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын нөөцөд бүртгүүлээд байна. Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Хармагтай бүлэг ордын Овоот хяр”хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Хойд бүргэдэй хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын нөөцөд бүртгүүлжээ.

Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц  60 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөл гарсан байна. Иймээс Засгийн газар тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж