Засгийн газар томилгоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

 Засгийн газар томилгоо хийлээ

 Засгийн газар томилгоо хийлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр (2020.12.31) томилгоо хийлээ. Тодруулбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг, Гадаадын иргэн, харъяатын газрын даргын даргаар Н.Ууганбаярыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Т.Гантулга нарыг томилж, жинхэлжээ.

Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн дээрх албыг хашиж эхэлсэн ч Цар тахлын тухай хуулиар түр томилгоо хийсэн байсан юм.

Н.УУГАНБАЯР: 

Эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн дээд сургууль, АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны Академи, Удирдлагын академид тус, тус суралцжээ.

Тэрбээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хэргийн мөрдөгч, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дарга

2020 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад жинхлэв.

Б.НАСАНТОГТОХ: 

Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, ХБНГУ-ын Эрчим хүчний институт, ШУТИС-ийг магистрт тус, тус суралцан төгссөн. Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер.

“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨҮГ-т машинист, дараа нь мастер, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цехийн дарга, төслийн инженер, гүйцэтгэх захирал, “Монголын Эрчим хүчний холбоо” ТББ-д зөвлөх инженер, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мөн тус яамны Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажилласан.

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд өчигдөр жинхэллээ.

Т.ГАНТУЛГА:

ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэрэгжлээр төгссөн. МУИС-ийн докторантур, Улс төр судлаач, 2002- 2004  онд  Үндэсний Тагнуулын академийг эрх зүйч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD юм.

Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, “Алтайн Кашмир” ХХК-ийн ерөнхий захирал,  МАН-ын даргын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МАН-ын Нарийн бичгийн дарга, Эрчим хүчний дэд сайдаар тус тус ажилласан.

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд өчигдрөөс жинхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
14
ХөөрхөнХөөрхөн
13
ЗөвЗөв
12
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж