Эмнэлгийн ажилтнуудад 4600 ширхэг халдвар хамгааллын хувцас бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Эмнэлгийн ажилтнуудад 4600 ширхэг халдвар хамгааллын хувцас бэлэглэв

Эмнэлгийн ажилтнуудад 4600 ширхэг халдвар хамгааллын хувцас бэлэглэв

“Гүүд нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас ЭМЯ-д цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ажилтнуудад 115 сая төгрөгийн үнэ бүхий 4600 ширхэг халдвар хамгааллын хувцсыг буцалтгүй тусламж болгон хүлээлгэн өгчээ.

Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (КОЙКА)-ийн дэмжлэгтэйгээр “Гүүд нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар болон "Ногоон Ази" ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй Covid-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэн шаардлагатай халдвар хамгааллын хувцас, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 98 мянган ам.долларын халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийг дэмжлэг болгон хүргэсэн байна.

Түүнчлэн нийслэлийн долоон дүүргийн зорилтот бүлгийн 7000 өрхөд цар тахлыг даван туулахад шаардлагатай тусламж, дэмжлэг хүргэж, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанууд төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж.


“Гүүд Нэйборс" ОУТББ нь БНСУ-д байгуулагдан өдгөө Монголд төдийгүй дэлхийн 37 улсад боловсрол, эрүүл мэнд, ундны ус, орчны эрүүл ахуй болон орлого нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэгч Олон Улсын хүмүүнлэгийн тусламжийн төрийн бус байгууллага юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж