"Эмнэлгийн ажилчдад 10 сая төгрөгийн тэтгэлэг олгосон"

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

COVID-19

"Эмнэлгийн ажилчдад 10 сая төгрөгийн тэтгэлэг олгосон"

"Эмнэлгийн ажилчдад 10 сая төгрөгийн тэтгэлэг олгосон"

Засгийн газар өнөөдөр (2020.12.30) цар тахлын хариу арга хэмжээнд 1.7 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 20.2 тэрбум төгрөгийг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулахаар гаргажээ.

Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:

-20.2 тэрбум төгрөгийн ихэнхийг халдварын илрүүлэг буюу шинжилгээний урвалж бодис авахад зарцуулсан. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин урамшуулал, ар гэрийн дэмжлэгт зарцуулсан. Халдвартай хүмүүстэй ажиллаж байгаа 275 хүнд таван сая төгрөгийн урамшуулал олгосон. Мөн ажлаа хийж байхдаа халдвар авсан 65 ажилтны ар гэрт таван сая төгрөг олгосон. Ингээд халдвар авсан эмнэлгийн ажилчдад 10 сая төгрөгийн тэтгэлэг олгосон гэсэн үг. Харин тусгаарлах байранд ажиллаж байгаа, шинжилгээ авч буй зэрэг 1800 хүнд 800 мянган төгрөгийн тэтгэлэг өгсөн. Өнгөрсөн хугацаанд 14 мянган эмч, эмнэлгийн ажилтанд 8.8 тэрбум төгрөгийн илүү цагийн хөлс өгсөн.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж