Москваг чимэх 3D бvтээлvvд

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Москваг чимэх 3D бvтээлvvд

“Би гvйж байна” хэмээх” Nike –ийн гvйлтийн клубын сурталчилгаанд
зориулсан ер бусын 3D бvтээлvvдийг Германы хоёр зураач Москвагийн
цэцэрлэгт хvрээлэнгийн зам дээр амилуулж байна. Аливаа хvнд эрvvл
мэнддээ анхаарч, тогтмол хєдєлгєєнийг сонгон, єглєє бvхэн гvйж эхлэх нь
єнєєгийн нийгэмийн хувьд зайлшгvй шаардлагатай зvйл боловч, бид
идэвхитэй амьдралын замыг сонгохоосоо “зугтаан” тєрєл бvрийн шалтгийг ар
араас нь цувруулан тоочсоор нэг л мэдэхэд он цаг єнгєрч, гvйж эхлэх
єдєр хоногууд хойшилсоор байдаг нь нууц биш ээ. Тиймээс Москва дахь
Nike-ийнхан байгалиас заяагдсан “залхуурал” хэмээх гамшгийн уршгаар бий
болдог элдэв шалтаг тоочих явдлыг нvдэнд илтээр шvvмжлэн харуулахын тулд
Германы 3D зургийн мастеруудыг урин ирvvлсэн байна. Марион Рутхардт,
Грегор Возик нарын уг уран бvтээлчид нь Nike –ийн гvйлтийн клубуудын vйл
ажиллагаагаа явуулдаг 5 цэцэрлэгт хvрээлэнгийн зам дээр ёроолгvй гvн
нvх, мєсєн гvvртэй ангал, єндєр хашаа зэргийг дvрслэн зурж, хvмvvсийг
идэвхитэй хєдєлгєєнд уриалан дуудахыг эрмэлзжээ. Ингээд орчин vеийн
урлагийн дэргэд ирсэн тод жишээгээр нvд, сэтгэлээ баясгана уу.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж