Тойм: Ардчилсан Монгол ба улс төрийн 14 хоригдол

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

Тойм: Ардчилсан Монгол ба улс төрийн 14 хоригдол

Тойм: Ардчилсан Монгол ба улс төрийн 14 хоригдол

Хэдхэн жилийн өмнө Азийн ардчиллын баян бүрд гэгдэж явсан Монгол Улсад нэн шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэлсэн нь төрийн өндөр алба хашиж явсан албан тушаалтнуудыг албан үүргийнхээ хүрээнд гаргасан шийдвэрээр буруутган, шүүхээс ялласан явдал байлаа. Нийтдээ 14 хүн улс төрийн хоригдол болж, өнөөдөр торны цаана сууж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Б.Болор, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Да.Ганболд, "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарт шүүхээс ял шийтгэл оноосон нь Монголын төр зүтгэсэн хүндээ халтай болохыг харуулсан баримт, хар толбо дагуулсан түүх болон үлдэж байна.

Зургадугаар сарын 24-нд явагдсан УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байсан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг баривчлан хорьсон нь Монголын улс төрийн түүхэнд, урьд өмнөх сонгуулиудад гарч байгаагүй үйл явдал болсон юм.

М.Энхсайханыг анх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад хууль бус давуу байдал олгосон, эдийн засгийг хорлон сүйтгэхийг оролдсон, терроризм үйлдэхийг завдсан хэмээн яллагдагчаар татаж, эцэстээ авто машины хэрэг тохон, 4 жил зургаан сарын ял оноосон.

С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан ч энэ нь нотлогдоогүй тул сүүлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутган шоронд хорьсон. С.Баярт анх таван жилийн ял оноосныг давж заалдах шатны шүүх 2 жил 6 сар, С.Баярцогтод 10 жилийг ял оноосныг 4 жил, 8 сар болгон бууруулсан.

Оросын “Ростех”-ийн мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд худалдан авчирч, 100 хувь үндэсний компани болгосны төлөө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад 4.5 жил, Б.Болорт 3.5 жил, Дубайн гэрээгээр Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил хорих ял оноосныг 1.3 жил болгон ялласан бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гээд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг гэмт хэрэгтэн болгосон.

Өөрөөс нь өөр үзэл бодолтой байсных нь төлөө албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэг тохоод, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад 6 жил, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярыг 5 жил 5 сарын хорих ял оноосон юм.

Оюутолгойн төсөл Монголын тусгаар тогтнолын эдийн засгийн аргаар баталгаажуулсан том хөрөнгө оруулалт.  Дубайн гэрээ буюу далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөр баталснаар 2022 оноос далд уурхайн бүтээн байгуулалт дуусч, тогтвортой олборлолтоо эхлүүлэх төлөвлөгөөтэй. Өдгөө 17 мянган хүн ажлын байраар хангагдсан Монголын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалт нь аль хэдийн 10 тэрбум ам.доллар давжээ.

Тавантолгойн төслийг үзэглэсэн бол дор хаяж 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж, 12 мянган хүн ажлын байраар хангагдана гэсэн тооцоог М.Энхсайхан гаргасан байсан. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч болсноор тус үйлдвэрийн ногдол ашиг болох 600 тэрбумаар айл өрх, албан байгууллагын цахилгааны, дулааны мөнгийг төлүүлэхээр болсон билээ.

Монголын эдийн засагт  гуравдагч орны хөрөнгө оруулалт татсан, эдийн засгаа тэлсөн, томоохон төсөл хөтөлбөрийг гардан боловсруулж, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн  хүмүүсийг улс төрийн хоригдол болгон, шоронд хорьсон нь гадаадаас “захиалгатай”, даалгавартай гэж харагдаж, хардагдаж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж