Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр (2020.12.30) Үндэсний хөгжлийн газар (ҮХГ)-ын удирдлагуудыг томилжээ. ҮХГ-ын даргаар Х.Батжаргалыг, дэд даргаар нь Б.Булганчимэг, эдийн засагч Б.Дөлгөөн нарыг тус тус томилсон байна.
Х.БАТЖАРГАЛ–ын ажилласан байдал:
Боловсрол
- 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
- 2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль
- 2010 онд Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж
- 2012 онд Их Британийн Уэльсийн их сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
- 2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал
- 2012-2014 онд "Инвенто" компанийн гүйцэтгэх захирал
- 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал
- 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажилласан.
Монгол Улсыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлийн суурь конвенцын хүрээнд Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэх ажлыг удирдаж байсан.
Б.БУЛГАНЧИМЭГ-ийн хувьд олон улсын харилцаа, хөгжлийн бодлого судлаач мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 2006 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
- 2011 онд Болгар дахь Америкийн их сургууль
- Женевийн Олон улсын харилцааны их сургуулийг хөгжлийн бодлогын магистрын зэрэгтэй тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2012-2016 онд хувийн хэвшилд
- 2017-2020 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүн амын санд хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.
- 2018 оноос DeFacto сэтгүүлд зочин нийтлэлчээр ажилласан.
Түүнчлэн 2020 онд Обама сангийн Ази, Номхон далайн залуу манлайлагчаар шалгарсан байна.
Б.ДӨЛГӨӨН нь эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй.
Боловсролын байдал:
- 2001 онд МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
- 2003 онд Канад улсын Виктория хото Персон коллеж
- 2007 онд АНУ-ын Коннектикат коллеж
- 2018 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.
Ажлын байдал:
- 2007-2009 онд “Мосдак” ХХК-д менежер
- 2009-2010 онд “Төгс шийдэл” ХХК-ийн зөвлөх судлаач,
- 2010-2011 онд “Ньюком” ХХК-ийн ахлах санхүүч
- 2012-2014 онд “Тэнгэр капитал” ҮЦК-ийн дэд захирал,
- 2014-2015 онд “Монголын бизнес хөгжлийн холбоо” ТББ-ын ахлах зөвлөх
- 2019 оноос “Би Жи Би Пик” ХХК-ийн захирлаар тус тус ажилласан туршлагатай.
Холбоотой мэдээ