Лиса, Рөүз нар соло уран бүтээлээ гаргана

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

Лиса, Рөүз нар соло уран бүтээлээ гаргана

Лиса, Рөүз нар соло уран бүтээлээ гаргана

Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгалыг дэлхийд таниулж буй алдарт “YG Entertainment” өнөөдөр (2020.12.30) мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдэлд дурдагдсанаар Blackpink хамтлагийн гишүүд болох Лиса болон Рөүз нар удахгүй соло уран бүтээлүүдээ гаргах аж. Харин Жисүгийн соло уран бүтээлийг хийх төлөвлөгөө байгаа бөгөөд түүнийг “Snowdrop” уран сайхны кинондоо тоглож дууссаны дараа үүнийг ажил хэрэг болгох юм байна.

2016 оны наймдугаар сард дебютээ хийж байсан Blackpink хамтлагаас анхлан Женни өөрийн соло бүтээл болох “Solo”-г гаргаж байв.

Blackpink хамтлагийн үнэнч сонсогчид, дэмжигчид бусад гишүүдийн соло бүтээлийг тэсэн ядан хүлээж байсан билээ. “YG Entertainment”-аас Blackpink хамтлагийн шинэ дууг хэзээ цацахаа мэдэгдээгүй ч соло уран бүтээлүүдийн клип удахгүй хийгдэнэ хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж