Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр 18.00 цагт эхэлнэ | News.MN

Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр 18.00 цагт эхэлнэ

Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр 18.00 цагт эхэлнэ

Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр 18.00 цагт эхэлнэ

Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр (2020.12.30) 18.00 цагт эхэлнэ. Тус тоглолт МҮОНТ, UBS, V Television, TV5 Mongolia, TV9 Mongolia, ETV HD, NTV, С1 Telеvision, TV8 Mongolia, Star TV Mongolia, Edutainment TV, SBN tv, TMTV телевизийн сувгаар шууд хүрэх юм.

“Монгол соёл-Монгол хүүхэд” тоглолтод монгол туургатан одод нэгдэж буй бөгөөд олон нийтээс хандив хуримтлуулан, цаашид Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, соёл боловсрол олгох байгууллагуудыг бэхжүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр буй юм.

Монгол Улсын Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн https://childrensfund.mn/donate вебсайтаар нээлттэй хандив цуглуулж байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ардын хянан шалгах хороо 2020-12-30 202.9.47.5

Ард түмэн маань иим схан сэтгэлээрээ хандив өгөөд л бдаг. Тэрнииг нь энэ муусайн хөгиин дарга нар нь яаж ииж бгаад хувьдаа завшдаг маш муухай улсууд яг одоо шүлсээ гоожуулаад л харж суугаа да..ээдээ манай монгол дарга нар хэцүү шүү..итгэхэд үнэхээр бэрх..

Avatar

Зочин 2020-12-30 64.119.20.8

Түүхэн шудрага ёсыг сэргээх гэвэл энэ санг Филатовагийн нэрэмжит болгох хэрэгтэй байх. Харамсалтай нь тэгэх зориг бидэнд байхгүй дээ.

Avatar

ХХ зуун 2020-12-30 64.119.19.163

Филатова-г магтах ч хэрэггүй, нэг их муулах ч хэрэггүй. Хоёр тийш туйлшраад байх юм даа. Цэдэнбал даргын авгай сүүл рүүгээ бүх юм руу ордог болж, нөхөр нь хөөрхий түүнд хяналт тавьж чадахаа больсон түүхтэй. Түүнд нь манай пялдага дарга нар нэрмээс өгч дагаж далдаганаад байдаг байсныг тэр үеийн ихэнх хүн мэднэ. Филатова-г зүгээр л орхичих. Магтах юмаа олж дээ…

Avatar

Зочин 2020-12-30 192.82.70.37

ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ТӨРД АЙМШГИЙН НӨХӨД БАЙНА. ХАНДИВ ӨГНӨӨ ХУСЧИХНАА, ТӨРИЙН САНГУУДЫГ ЦӨЛМӨЧИХНӨӨ, ФОНД БАЙГУУЛАХААР БАС Л НЭГ НӨХӨР ХУСЧИХ БАЙХДАА ….. ИТГЭЛГҮЙ БОЛЖЭЭ….

Avatar

Зочин 2020-12-30 150.129.142.164

Монгол туурагтны одод гэж байн аа ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж