Л.Гансүхийн шүүх хурал завсарлажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Л.Гансүхийн шүүх хурал завсарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн шүүх хурал завсарлажээ

Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж байна. Шүүх хурал одоогоор түр завсарлаад байгаа бөгөөд шүүгчид Л.Гансүхэд оноосон ялын талаар хэлэлцэж байна гэх мэдээлэл байна.

Өмгөөлөгч Ц.Баасандоржийн зүгээс шүүх хуралд Л.Гансүхийг өөрийн биеэр оролцуулах, мөн шүүх хурлын процессыг телевизээр шууд дамжуулах хүсэлт гаргасан Улсын дээд шүүх хүлээж авсангүй.  Хэргийг Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар шүүж байгаа юм. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцсон байна.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-23 202.70.42.164

БАТТУЛГА ЭНХБОЛД НАР ШҮҮХ ХУРЛАА НЭЭЛТТЭЙ ТЕЛЕВИЗЭЭР ГАРГАЖ ХИЙЛГЭМЭЭР ЮМ ТЭГВЭЛ ХЭЛМЭГДЭХГҮЙ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ БОЛ

Хоёр сургамж-2015.9.05-нд ийм зөвлөгөө өгч байжээ 2016-03-23 150.129.143.152

СУРГАМЖ 1:Манай баруун аймгийнханд нэг сайн чанар байдаг. Тэд төв халхынхныг бодвол хамаатан саднаа, нутгийнхныгаа их харж үзнэ. Их элэгтэй.Харин ТӨРИЙН АЛБАНД болохоороо энэ сайн чанар нь МУУ ҮР ДАГАВАР авчраад байгаа юм.Үүнд дүгнэлт хийвэл сайнсан.Мөн гэр бүл, төрөл садангийн хүмүүс өндөр зиндааны албан тушаал хаших, төрийн байгууллагад хамт ажиллахыг хориглох хүрээг өргөтгөж, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох хэрэгтэй.Одоо энэ асуудлыг янз бүрийн хуульд янз бүрээр тодорхойлсон байдаг нь практикт хэрэглэх үед маргаан гараад байгаа юм.СУРГАМЖ 2: Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэдэг бол Ерөнхий сайдад улс орны нийгэм, эдийн засгийн бодлогын асуудлаар эцсийн шатны, өндөр түвшний зөвлөгөө өгдөг албан тушаал шүү дээ.Хууль нь ийм юм.ЗГ-ын техник, зохион байгуулалтын чанартай асуудлыг нь ХЭГ нь хариуцна.Хэрэв нийслэлийн гэр хорооллын иргэдэд хямд нүүрс өгөх нь зөв гэж ЗГ үзвэл зохих шийдвэрээ гаргаад Нийслэлийн удирдлагад үүрэг өгөх нь хууль эрх зүй, чиг үүрэг талаасаа зөв шүү дээ.Ерөнхий сайдын ахлах зөвлөх аж ахуйн ийм ажилтай хутгалдах ямар ч шаардлага байхгүй.ЗӨВ АЖЛЫГ БУРУУ ХИЙЖЭЭ гэж дүгнэж байна.Үүнээс сургамж авч, манай аль ч шатны төрийн байгууллагын удирдах ажилтнууд удирдлагадаа байгаа хүмүүсээрээ ХИЙХ ЁСТОЙ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХ хэрэгтэй. Бид аливаа үйл явдлыг зүгээр л буруу, зөв гэхээсээ илүү сургамжийг нь анхаарах хэрэгтэй. Хожмын ажилд тустай.Нүүрс хөтөлбөр болон бусад үйл явдлаас авах наад захын хоёр сургамжийг толилуулж байна.Төрийн хүнд хэрэг болох болов уу гэж бодлоо.Төрийн албаны хараат бус шинжээч Ш.Раднаа