ШШГЕГ алба хаагчдадаа 5 сая төгрөгийн тусламж үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

ШШГЕГ алба хаагчдадаа 5 сая төгрөгийн тусламж үзүүллээ

ШШГЕГ алба хаагчдадаа 5 сая төгрөгийн тусламж үзүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг “ШШГБ-ын Хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил” болгон зарлажээ.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, тусламж, урамшууллыг хуулийн дагуу олгох, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж 2020 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн байна.

Дээрх зорилтын хүрээнд алба хаагчдын амьдрах, ахуй нөхцөлийг  дээшлүүлэх, ажиллах урам зоригийг идэвхжүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгэм, эдийн засгийн баталгааг хангахад дэмжлэг болохуйц мөнгөн тусламжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа газар, хэлтэс, анги, байгууллагын нэр бүхий 20 алба хаагчид олгох ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавын санаачилгаар зохион байгуулжээ.

Тусламжид хамрагдсан алба хаагчид нь өрх толгойлсон болон өрхийн орлого бага, гэр бүл нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олон хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн А/205 дугаар тушаалаар алба хаагч тус бүрт 5.000.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж