Covid-19-ийн шинэ мутаци АНУ-д анх удаа бүртгэгдлээ | News.MN

Covid-19-ийн шинэ мутаци АНУ-д анх удаа бүртгэгдлээ

COVID-19

Covid-19-ийн шинэ мутаци АНУ-д анх удаа бүртгэгдлээ

Covid-19-ийн шинэ мутаци АНУ-д анх удаа бүртгэгдлээ

Их Британид анх илэрсэн халдварлах чадвар өндөртэй, Covid-19-ийн шинэ хувилбар “B.1.1.7” АНУ-д анх удаа бүртгэгджээ. Тодруулбал, Колорадо мужийн оршин суугч 20 гаруй насны эрэгтэйгээс уг вирус илэрсэн байна. Гэхдээ тухайн өвчтөн нь ойрын хугацаанд гадаадад зорчоогүй тул хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж.

АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Covid-19-ийн шинэ хувилбар мэдэгдэлгүйгээр хүн амын дунд тархсан байх өндөр магадлалтай байгаа юм байна. “B.1.1.7” гэж нэрлэгдэж байгаа шинэ хувилбар нь энгийн Covid-19-өөс 70 хувиар хурдан халдварладаг ба дэлхийн 17 оронд илрээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АНУ-ын засаг захиргаа Их Британиас ирэх зорчигчдоос Covid-19-гүйгээ нотлохыг шаардах болсон байна. Өөр хэд хэдэн улс орон Их Британийн иргэдийг хүлээн авахаа зогсоогоод буй юм.

Эх сурвалж: AP, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чимэ.д 2020-12-30 124.158.82.37

ковид-19 вирус байгаль дээр байдаггүй гэдгийг судлаачид тогтоов. Харин Трампын нэг үг анхаарал татав. Биологийн зэвсгийн элдэв туршилтыг Америкийн нутаг дээр хийхийг хориглосон шийдвэр гарсан АНУ-д одоогоор мэдэгдээд байгаа 200 гаруй лаборатори биологийн идэвхт бодисуудыг зохион бүтээх үйл ажиллагаа тогтмол явуулдаг юм байна Ухань-д Хятадын лабораторитой хамтарч туршилт хийснийг Трамп дахиад мэдээд тэднийг буруушаасан байна

Avatar

мөнхөө 2020-12-30 103.9.90.130

энэ муухай ковид хурдан устаасай

Avatar

Зочин 2020-12-30 66.181.188.214

Хятадын том дарга мэс засалд орсон сурагтай. Хятадын дотоодыг юу болохыг харж бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж