Ньюс хөтөч: Өвөрмонголын цахим соёлын өдрүүдийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Өвөрмонголын цахим соёлын өдрүүдийн нээлт болно

Ньюс хөтөч: Өвөрмонголын цахим соёлын өдрүүдийн нээлт болно

“Ньюс” агентлаг 2020.12.30-ны Лхагва гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Төрийн ордонд:

09.00 цагт

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд (цахим хэлбэрээр) хуралдана.

Хэлэлцэх асуудал: “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Бусад.

10.00 цагт

Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд (цахим хэлбэрээр) хуралдана.

Хэлэлцэх асуудал: Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);

Ажлын хэсэг байгуулах тухай (Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 2019, 2020 оны үйл ажиллагааг хамруулан шалгаж, дүгнэлт гаргах, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 8.3.15 дахь дэд заалтын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах).

11.00 цагт

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас (цахим хэлбэрээр) хуралдана.

Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);


11.00 цагт

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас хамтран зохион байгуулж буй “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдэвт Өвөрмонголын цахим соёлын өдрүүдийн арга хэмжээний нээлт цахимаар болно. Утас: 94111727

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж