Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн шинэ он айсуй. Монголчууд шинэ жилийн баярыг сэтгэл догдлон, хамт олноороо өргөн хүрээнд тэмдэглэдэг ч энэ жил цар тахлын улмаас анх удаа хатуу хөл хорионд шинэ оноо угтах гэж байна.
Хүн бүхэнд сэтгэлд хоногшсон шинэ жилийн баярын сайхан дурсамж бий. Тиймээс энэ цаг үед ажиллаж, бидний эчнээ танил болсон мэргэжилтнүүдээс хүүхэд насны сайхан дурсамжийг нь сонсож, шинэ жилээр хэрхэн баярлаж, шинэ оноо угтахыг нь хамтдаа сонирхъё.
“ ШӨНӨӨР ТЭСЭЛГҮЙ БЭЛГЭЭ ЗАДАЛЖ, ИДЭЖ БАЙСАН ҮЕ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ”
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:
-Би эмээ дээрээ өссөн. Дулмаагийн Нямхүү гэж эмээгээрээ овоглодог. Хүүхэд байхад эмээгийн хайр халамж, шинэ жилийн бэлэг хамгийн сайхан. Одоогийнх шиг гялгар уут байгаагүй, даавуун ууттай бэлэг өгнө. Тэр үеийн алим, мандарин жимсний амт часхийсэн амттай байлаа шүү дээ. Шөнө унтахдаа хүмүүсийн өгсөн бэлгийг дэрнийхээ хажууд тавиад, бараг бэлгээ сахиад хонодог байсан санагдана. Шөнө тэсэхгүй бэлгээ задалж, идэж байсан үе хамгийн дурсамжтай. Ер нь би арван жилдээ ч анагаахын дунд, сувилагчийн сургууль, их сургуульдаа ч сурлага сайтай хүү байсан. Би арван жилийн сургуульд байхдаа боксын спортоор хичээллэж, спортын мастер болсон. Их олон тэмцээнд оролцсон. Тухайн үед “Барселон 1992”-ын хүрэл медальт, Н.Баярсайхан, Н.Энхбат гээд шилдэг боксчидтой нэг баг болж, тоглож байлаа. Хоршоолол нийгэмлэг дээр их очно. Миний хүүхэд нас хотод өнгөрсөн. Долоон буудалд эмээтэйгээ хамт зуныг өнгөрүүлнэ.
Энэ жил хатуу хөл хорионд иргэд маань урьд өмнөх шиг шинэ жилийн баяраа тэмдэглэж болохгүй болсон. Тиймээс аль болох онлайнаар хоорондоо харилцаж, бие биедээ урмын үг, сэтгэлийн дэм хайрлаарай. Дэлхий нийтээрээ өмнө нь хэзээ ч ингэж шинэ жилээ угтаж байгаагүй шүү дээ. Бид өнөөдөр түүхэн үед ажиллаж, амьдарч байна. Ёстой л сүүлд эргэн дурсахад хамгийн сонирхолтой, дурсамжтай шинэ жил 2020 оны шинэ жил болох биз.
“Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГААС БЭЛЭГ АВЧ, УУТЫГ НЬ ХОЁР ЖИЛ ХАДГАЛЖ БАЙЛАА”
Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
-Жил бүрийн шинэ жилийн баяр их сайхан санагддаг. Хамт олны маань хамгийн сайхан шинэ жил гэвэл 2018 онд Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтэс анх таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, дөрөв нь шагнал авч байсан юм. Тэр мөч их сайхан байсан.
Хүүхэд байхад Харшийн шинэ жилийн тоглолтод оролцож, Маршал Ю.Цэдэнбал даргаас бэлэг авч байлаа. Бэлгийн уутнаас их сайхан мандарин үнэртдэг учраас хаяж чадахгүй хоёр жил хадгалсан санагдана. Би хотын унаган хүүхэд. Багын сурлага сайтай охин байсан. Ээж маань эмэгтэйчүүдийн эмч хүн байсан учраас эмч мэргэжлийг сонгон суралцсан даа.
Энэ жил хатуу хөл хориотой учраас ажил дээрээ шинэ оноо угтах байх. Эрүүл мэндийн яаманд бүтцийн өөрчлөлт хийж, миний хувьд албан тушаал буурч, ахлах шинжээч болсон.
"ХАРШИЙН ЁОЛКАНЫ БЭЛЭГ ИХ ДУРСАМЖ ҮЛДЭЭСЭН"
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:
-Хүүхэд байхдаа жил бүр Хүүхдийн ордонд болдог Харшийн ёолк үзнэ. Харшийн ёолкны бэлэг их дурсамж үлдээсэн байдаг. Тоглолтоо үзчихээд бэлгээ авахаар яарч догдолно. Миний хувьд дуулж, бүжиглэхээс илүүтэй сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг хүүхэд байсан. Би улсын хэмжээний тэмцээнд амжилт гаргаж байгаагүй ч анги, сургууль, их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа.
Бага нас маань хотод өнгөрсөн. Аав, ээж маань ажилтай завгүй учраас би өвөө, эмээтэйгээ хотод зуслан дээр л өссөн. Би энэ жил 38 нас хүрэх гэж байна. Шинэ жилийн баяраа хоёр хүүхдээ баярлуулаад, гэр бүлээрээ цомхон тэмдэглэнэ дээ. Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх бас сонин л юм байна.
ЦАГААН ХӨВӨНГӨӨР ЦАСАН ШИРХЭГ ХИЙЖ ЯВСАН ХҮҮХЭД НАСНЫ ШИНЭ ЖИЛ ХАМГИЙН ГОЁ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Хамт олны шинэ жил гэвэл манай Тандалт судалгааны алба дөрвөн удаа шилдгээр шалгарч байсан. Тэр мөч үнэхээр сайхан дурсамжтай. Ер нь хүүхэд байх үеийн шинэ жил л хамгийн гоё доо. Хүүхэд байхад одоо үеийнх шиг бүх зүйл бэлэн байсангүй. Цагаан хөвөнгөөр цасан ширхэг хийж, гинжин цаасан чимэглэл зурж, хайчлаад, 12 жил болон ойн амьтад болцгооно. Өвлийн өвгөн бэлэг тараана. Хүүхдүүд хэд хоногийн өмнөөс чимэглэлээ гэртээ бэлтгэж, анги танхимаа чимэглэнэ. Тэр үед алим, мандарин, орос вафли зэрэг амттай жимс, чихэр өвлийн өвгөн бэлэглэнэ. Алиалагч нар гарч ирж бэлгээ авахгүй бол өгөхгүй гэхээр хүүхдүүд уралдаад бэлгээ авдаг байлаа.
Би Дундговь аймгийн төвийн арван жилийн сургууль төгссөн учраас бага нас маань хөдөө өнгөрсөн. Би багаасаа сурлага сайтай охин байсан. Нэгдүгээр ангиасаа ариун цэврийн комиссын дарга болж, хүүхдүүдийн нус, гутлын алчуур их шалгана. Тэгж явсаар байгаад эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн болсон доо. Анх лДундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 онд хотод орж ирээд, ХӨСҮТ-д өдийг хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд амралтгүй ажилласан. Энэ жилийн шинэ жилийн баяраар шинэ оноо ажил дээрээ л угтах байх.
Зочин 2020-12-30 66.181.187.243
Хувалзнууд бүгд зайл . !
Зочин 2020-12-30 66.181.187.243
Коридор бэлэг барьсан ард түмний мөнгийг асар ирээр ил далд идэж юу ч хийхгүй байгаа та нарт энэ 2021 он бүгдээрээ Э М С – – с томилохыг хүрч байна . Ударгүй томилно харж л байгаарай
!!!!!
Зочин 2020-12-30 64.119.26.195
Erhem saikhan emch nartaa shine jiliin bayariin mend hurgey..
Ч.Оюунчимэг 2020-12-30 37.234.119.15
Сайхан дурсамжаа хуваалцсан та нартай баярлалаа. Дэлхий нийтийг хамарсан энэ цар тахалын үед мэргэжлийн ур чадвар, ёс суртахуун, үлгэр дууриаллаараа тэргүүлж байгаа та нарын маань хичээл зүтгэлээр Монгол улс, ард түмэн минь энгийн амьдралдаа удахгүй орохыг бэлэгдэн ерөөе. Харин түмэн олон маань эмнэлэг, онцгой төр засагт найдахын оронд өөрсдөө бүх зүйлд хариуцлагатай хандаж хамтдаа хичээцгээе. Амжилт 🙂
Зочин 2020-12-30 202.21.108.23
Baruunii streamer uud shig bur od geed bodchij haha
Зочин 2020-12-30 172.58.140.218
manan mafiinhand harluulah yum heregtei
Жагаа 2020-12-30 66.181.179.153
Манай курсын Нарангэрэл эмч 60 гарсан гэхэд ануухан мундаг шүү гэхдээ бас залуучуудаа сайн сургаад өөрөө амарсан дээрээ
зочин 2020-12-30 150.129.143.24
эмнэлгийн ажилтангууд халдвар хамгаалалаа барихгүй коронад өртөөд байгаа нь харамсалтай . Гэхдээ корона тусвал 5,0 сая төгрөг өгөх шийд гарсан юм уу.
иргэн 2020-12-30 202.9.40.56
эмч нар яагаад халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй байнаа.10 сарын хугацаанд бэлтгэлгүй байсийн уу.хувцас хунар нь дутуу байна уу
бөбөөчин 2020-12-30 49.0.212.165
Худлаа орк хар массыг уяраах гээд тэнэг тэнэг юм зохиож донгосоод байлгүй даруй огцор!
Зочин 2020-12-30 192.82.75.54
огцорвол та гарах юм уу
Амжилт хүсье та нартаа. 2020-12-30 66.181.161.44
Мундаг хүмүүс шүү Амжилт хүсье.
Зочин 2020-12-30 66.181.185.10
Д.Нарангэрэл эмчийг яагаад тушаал бууруулна вэ? Урамшуулж дэвшүүлэх хэрэгтэй шүү дээ. Зарчимч хариуцлагатай ханддаг мэргэжилтэн .
Дэрийламятав Марко Матфей Тогорил ван хан 2020-12-30 59.153.114.114
Нямхүү эмч яахав сэтгэлийн хөдлөлтэй авторитар стильтэй манайд олон байдаг дарга нарын нэг болов уу
Заригийн сэтгүүлчтэй туг таг гээд сонин байснаас бусдаар өөлөх юм алга даа.
Урд нь ийм хэмжээний Цар тахал энэ тэр бид бугд мэдэх биш байгаа хэмжээндээ сайн л ажиллаж байгаа.
ХСҮТ ковид тархсан нь ямар учиртайг тодрууоах ёстой.
Нямхүү эмч анхны өвчтөн францыг эмчлээд явуулсан шүү !
Гавьяатын ч өгөх ёстой гай тарьсаныг нь ч арга хэмжээ авах хэрэгтэй л дээ
Зочин 2020-12-30 66.181.191.213
харин тэр Чинбүрэнд юу юугүй гавьяат өгчхөөд Нямхүү эмчид бол өгөх л хэрэгтэй
Зочин 2020-12-30 212.95.5.43
Аль 30 40 жилийн өмнө соц үеийн боловсролтой энэ хүмүүс зайлуул хорино бооно хаана гэж шийдэхээс өөр юу мэдхэвдэ. Эд нарыг солимоор юмаа. Хүкийг Еөк болгохын тулд улсаараа ухнатаж мунгинах гэж. Тэгэх тусам түзнийг гудамжинд гаргах юм шүү
Зочин 2020-12-30 202.126.90.47
харин тэр үёд сайн сургалттай бсан. одоо бол би гэсэн мангар тэнэгүүдийг гаргаж бна. хувиа хичээсэн ёс суртахуунгүй, мөнгөн гэсэн сэтгэхүйтэй чадваргүй, нам дагасан дагалдан бясагчид.. олширсон. эдгээор хүмүүс тангарагтай үнэнч сайн ажиллаж бгаа..,
хэ хэ хэ 2020-12-30 49.0.212.165
Т(1)-лэл
999999999 2020-12-30 192.82.76.64
Та нартаа шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсъе. Нямхүү эмчийг хүмүүс дэндүү гүтгэж доромжилж байгаа юм бишүү. Миний хувьд Нямхүүд Гавъяат эмчийн цол хүртэх байх гэж бодсон юм
Sundayboy 2020-12-30 66.181.183.96
Нямхүүд ардын эмч цол олгоё.
хэ хэ хэ 2020-12-30 49.0.212.165
**-лэл
Зочин 2020-12-30 49.0.212.165
**-лэл
Эмгэн 2020-12-30 49.0.212.165
**-лэл
з 2020-12-30 139.5.216.106
ийм үед тушаал бууруулна гэдэг маш буруу л юм даа асар их ачаалал дарамттай ажиллаж байгаа уг нь ажилд нь урам сэтгэлийн дэм хэрэгтэй баймаар юм энэ муулаад доош нь хийгээд байгаа хүмүүс өөрсдөө орнд нь байсан бол яаж ялархаж амьтан болж байгаа бол доо урмыг нь хугалхаар ууцыг нь хугал гэж үгтэй дээ
ИРГЭН 2020-12-30 192.82.73.254
er ni onts surlagtanguud l deeshee sain yvhiim daaa
Irgen 2020-12-30 122.201.31.160
Ene heden mal ogtsroh boloogui Bas Hurelsuh , Sodbaatar ogtsor!!!! Ta nariin hariutslagagui baidlaas bolj kovid dotoroo aldsan. Odoo biznes ediin zasag svirlee. Ta nar yaahav avilgaliin mongooroo tansaglaad bj bgaa humuus !!!
Зочин 2020-12-30 202.126.89.172
Bayanzurkh mergejiliin bish emnelegt unchtinii taraasan ….denduu khariutsalagui gii
Зочин 2020-12-30 202.126.89.172
Bayanzurkh neleg uls uurtuu anaavjee …khibo Ch hi all mereer luivardan absan.
Зочин 2020-12-30 103.26.193.85
Тандалт судалгааны баг хамт олонд ХӨСҮТ ийн эмч эмнэлгийн ажилчиддад хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэнд амь насыг сахин хамгаалж цаг нартай уралдан халдварт өвчин тахалтай нүүр тулан тэмцэж мохошгүй зоригт чин үнэнч сэтгэлээр ажиллаж ямарч хүнд нөхцөлийг нэг сэтгэлээр хамтран ажиллаж бгаа та өүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргье сайхан баярлаарай ажил дээрээч гэртээч хүний талөө саыхан сэтгэлд тань бахархаж явдагаа та нартах
Зочин 2020-12-30 66.181.190.51
Өнөө цагийн хүүхдүүд Баянзүрхийн эмнэлгийн Эмч Нарын тараасан корона хамгийн дурсамжтай бэлэг болон үлдэх байх.
зочин 2020-12-30 66.181.180.217
ХҮҮХЭД АХУЙ НАСНЫ САЙХАН ДУРСАЖУУД ЯРЬЖЭЭ. ХҮҮХЭД НАС Ч САЙХАН ШҮҮ. ТА БҮХЭНД САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.
МУУЛААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ. ИРГЭД БИДНИЙ ТӨЛӨӨ Л ЗҮТГЭЖ ЯВАА ХҮМҮҮС
Зочин 2020-12-30 66.181.186.74
Еолк юмуу елка юмуу. Зов бичиж сураачээ сэтгуулчид ээ.
Зочин 2020-12-30 202.72.247.58
ЭНЭ НЯМХҮҮГ ЗАЙЛУУЛЖ ХӨСҮТ-ИЙГ АРИУТГАЖ АВРАХ АЖЛЫГ ХИЙГЭЭЧ. НЯМХҮҮ АЖЛЫГ УЛАМ УНАГАНА. НЯМХҮҮ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ НҮДЭЭ УХААД ӨГӨХ н**ш.
зочин 2020-12-30 66.181.180.217
ТЭНЭГТ
Ажиллаж байсан хүн 2020-12-30 192.82.71.238
Бүгдээрээ сайхан хүмүүс . Шинэ оны мэнд хүргэе. Амралтгүй зүтгэж байгаа та нар бол жинхэнэ түүх бүтээж байгаа хүмүүс . Эрүүл энх байгаарай. Нямхүү эмчдээ амжилт
БАЯР ХҮРГЭЕ 2020-12-30 66.181.184.84
ХАМГИЙН ИХ АЧААЛАЛТАЙ БАЙСАН ХҮМҮҮС ДЭЭ
Д.Ж 2020-12-30 202.21.100.210
Та нар минь биеэ сайн бодоорой. Энэ үйл явдал өнгөрөхөд бие нь муудсан гэж сонсох вийдээ гэж л бодогдоод байх юм.Уяачны морь усгүй гэдэг болов.
Зочин 2020-12-30 66.181.187.243
Сэтгэгдэл тавиаёээ ? Уок хэлнэ шүү ? Сэтгэгдэл устгаад нямхүүгийн заавраар ажиллаад байна гэж .!!4
Зочин 2020-12-30 66.181.187.243
Бүгд авилгачид амбаа Нарангэрэл та нар одоо ялын тогтоол өдөр бүр уншихаа зогсоо !!! Хасүт- ээс зайл чиний өмч биш чаддаг юм бол чи их мөнгөтэй шүдээ хувийн эмнэлэг байгуулж болно шүү дээ . Ямар салдаггүй чөтгөр вэ ? Өдөр бүр л энэний тухай унших юм . Зайлаад өгөөч ?
Зочин 2020-12-30 202.179.26.235
Чамайг өдөр бүр унш гэж албадаагүй, уншихаа байчих.
Зочин 2020-12-30 64.119.19.225
ЧИ ЯМАР ЗЭВҮҮН н**ш ВЭ …, ЧИНИЙ ДУРААР ХӨӨДӨГ ГЭЖ ЮУ БАЙСЫН. 187.243 ЧИ ӨВЧИН АВБАЛ ХААНА ОЧИХ БОЛ ӨӨРӨӨ ЗАЙЛ ЦААШАА.
Зочин 2020-12-30 192.82.72.182
За яахав хүүхэд нас сайхан харин том болоод хэрхэн хулгайч болсоноо бас яриач!!?,,
Зочин 2020-12-30 202.179.26.235
Чи үгээ олж ярь, өмхий амт минь. Чи байгаа оносонгүй жинхэн хулгайч гэж хэн вэ? гэдгээч мэдээгүй яваа “жингэр” байна.
Боль 2020-12-30 202.179.26.250
Нямхүү чи болио
Ulun 2020-12-30 66.181.161.50
Nyamhuu piz daa bagiin ulun gul ug bj dee
Зочин 2020-12-30 202.9.46.119
Багын дурсамжуудыг тань хүндэлье. сэтгэлд хоногшсон сайхан зүйлсээ хуваалцжээ. гэхдээ та нар хэвлэл мэдээллээр од болоод өөрсдийгөө товойлгоод байх таалагдахгүй байна. ХӨСҮТ-ийн арын албаныхнаас ингэж асуу л даа. Жинхэнэ улаан бүсийнхнээс хэд хэдэн хүн сонгоод асуу л даа. бас гоё гоё юм ярина даа. эмч нартаа хайртай шүү. нүдэнд өртөхгүй чимээгүйхэн ажлаа хариуцлагатайгаар хийж байгаа тангараг өргөсөн мундаг эмч нартаа Шинэ оны мэнд
Зочин 2020-12-30 202.179.24.131
ЮУ ХУЦААД БАЙГААН БЭЭ?
эмнэлгиин мафи энэ сайтйд хэдииг өгөвөө? 2020-12-30 66.181.161.96
гэнэн томоогүй монголчуудаа яасан хуурагдаж дуусдаггүй саарал масс вэ удахгүй эднии бульхай илэрнэ ХҮРЭЛСҮХ чинь та нарыг хашин цагдаагаар мануулаад суга баяжиж байна эрээнд хятадууд гайхаж байна гэнэ
Зочин 2020-12-30 202.179.24.131
YU h*****d BGAAN BEE g*** MINI
Зочин 2020-12-30 192.82.68.127
Goyo dursamjuud bna. Khuukhed nasny dursamj khamgiin saikhan ni.
зочин 2020-12-30 64.119.16.183
Хотын унаган хүүхдүүд юм.Амбаа гуай харин хөдөө орон нуагт ажиллаж байж дээ.Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе.! Шинэ ондоо өвчинг хумисан ард түмнээ вакцинжуулсан сайхан он жилүүд байх болтугай!
зочин 2020-12-30 64.119.17.222
Эд яагаад өөрсдийгөө хөөрөгдөх болов.
Зочин 2020-12-30 202.9.40.118
ХИЙСЭН БҮХЭН НЬ ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ИЛ ХАРАГДАЖ БАЙХАД ӨӨРСДИЙГӨӨ ЯАГААД МАГТАЖ БОЛОХГУЙ ГЭЖ ???
Зочин 2020-12-30 203.23.199.200
Өөрсдийгөө хөөрөгдөөгүй, сэтгүүлчийн асуусан асуулт. Бас та бид хоёрын дэргэд хийсэн юмтай, хэлэх үгтэй хүмүүс
Зочин 2020-12-30 64.119.20.67
Ганц мэдээ уншчихаж чадахгүй хардаж сэрдээд яадаг лай вэ?
Айпи гаар чинь хөөж очоод сэтгэцийн эрүүл мэндийн төвд аваачаад тусгаарлачий шүү хошниого минь
Зочин 2020-12-30 202.126.90.131
Та нартаа шинэ оны мэнд дэвшүүлье!Сайн ч сайхан ч хүмүүс.Дарга байх хэцүү.НОГООН МӨНГӨ БИШ хүн бүхэндээ таалагдах албагүй .Жингэр нохой хуцаж байсан ч, жингийн цуваа явж л байдаг байхгүй юу.Эргэж ноцох нь ЭР ХҮНИЙ ШИНЖ БИШ ЭЭ хөө битгий эмзэглээрэй. Ард чинь ард түмэн байна.НАРАНГЭРЭЛ МИНЬ ИХ ЗҮТГЭСЭН..эргээд авнаа хө.