Валютын болон төгрөгийн хадгаламж өсөв | News.MN

Валютын болон төгрөгийн хадгаламж өсөв

Валютын болон төгрөгийн хадгаламж өсөв

Валютын болон төгрөгийн хадгаламж өсөв

Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны арваннэгдүгээр сарын эцэст 23.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 (13.4%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд валютын хадгаламж 1.5 (46.0%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 1.7 (15.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Бага мөнгө (M1) 2020 оны арваннэгдүгээр сарын эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 277.4 (7.6%) тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеэс 87.0 (2.2%) тэрбум төгрөгөөр буурчээ. Бага мөнгө (M1)-ний 3.2 (82.3%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.7 (17.7%) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.

Бараг мөнгө 2020 оны арваннэгдүгээр сарын эцэст 19.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 412.7 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.9 (17.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 12.4 (64.2%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.8 (24.7%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.1 (11.1%) их наяд төгрөг нь валютын харилцах ажээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2020 оны арваннэгдүгээр сарын эцэст 947.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 12.1 (1.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 87.5 (10.2%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Мөнгөний зарим үзүүлэлт

Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно.
Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно.  

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Муу мэдээ байна даа 2020-12-30 202.126.88.154

Мөнгөний эргэлт таг зогсож

Avatar

Termergen 2020-12-30 202.21.108.58

Энэ Ковидоор том компаниуд маш сайн баяжсан, нийгмийн ялгаарал бүр их нэмэгдсэн. Туйлын муу мэдээ байна

Avatar

Зочин 2020-12-30 66.181.167.239

Мөнгөний эргэлт багасаж нэг талдаа гарч байгаа хэрэг. Мөнгө үрэх, зарцуулах хэрэгцээ үүсэхгүй байхаар эргэлт зогсож байна. Үүнийг дагаад ААН-үүд ямар ч мөнгө, орлогогүй болж байгаа …

Avatar

Зочин 2020-12-30 64.119.22.104

Монголын банкууд өндөр хүүгийн хадгаламжтай учраас Япон Солонгосууд мөнгөө монголд хүүлсээр л байх уу. Төрд гарсан хулгайч нар ч их мөнгө хүүлж байна. Банкны хүүг буулгахгүй бол дампуурахад ойртсоор л …

Avatar

Зочин 2020-12-30 103.26.195.136

urgui zardal hemnegdsen baina shine jiliin show gadaadruu aylal zugaalaalga ereenii hereggui baraa toriin mongoor gadaadruu hudlaa tomilgoo asar ih mongo hemngdej baigaa benzin tos beleg avilaga

Avatar

Зочин 2020-12-30 202.126.94.99

Банкны хуугийн зээлийг тэглээчээ!!! ТББ хэцуудлээ, иргэд бугд зээлтэй, хорионд орсноос ажилгуй!!!

Avatar

Зочин 2020-12-30 66.181.181.40

ШУЛУУХАН ХЭЛЧХЭД МАНАЙ МОНГОЛЧУУД УУЖ ИДДЭГ Л АРД ТҮМЭН ЮМ. УУЛ УУРХАЙН БАЯЛГАА ЗАРЖ ОРЖ ИРСЭН МӨНГӨӨ ХУВААЖ ИДЭЖ УУДАГ АРД ТҮМЭН ЮМ. БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ. ТӨГРӨГИЙН ХАНШААС НЬ ҮҮНИЙГ ХАРЖ БОЛНО. ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ АЙМАР ӨСЧ БАЙНА

Avatar

Зочин 2020-12-30 66.181.181.40

ОЙЛГОМЖТОЙ АСУУДЛАЛДАА. ГАР ДЭЭР МӨНГӨ БАЙГААД ЮУ ХИЙХ ЮМ. ҮСЭЭ ЗАСУУЛМААР БАЙНА ҮСЧИН ХААЛТТАЙ. КИНО ҮЗМЭЭР БАЙНА БАС ХААЛТТАЙ. ЮМ ХИЙЖ ЗАРЪЯ ТҮҮХИЙ ЭД БАЙХГҮЙ ХИЛ ХААЛТТАЙ. УУЖ ИДЭХЭЭС ӨӨР ЮУНД МӨНГӨ ЗАРАХ ВЭ. ИЙМ ҮЕД МӨНГӨ БАНКИНД Л ОВООРДОГ ЮМ.

Avatar

Зочин 2020-12-30 66.181.161.69

Эдийн засгийн эргэлтээс мөнгөө гаргаад эхэлсний шинж болов уу. Олон компани, хувь хүн эргэлдүүлж байсан таван төгрөгөө яаж ийж гаргаад хадгалахыг бодож байна.
Зарим нь бараагаа авсан үнээсээ хаа хамаагүй хямдруулаад 5 – 10 төгрөг болгож авахыг зориход, зарим нь бараа ажил үйлчилгээндээ зориулдаг байсан хэдэн төгрөгөө банканд өгөхөөс аргагүй болсон. Үр дүнд нь эдийн засаг уруудаж, ажилгүйдэл, амьдралын төвшин доошлох гээд гинжин хэлхээгээр яваад өгч магад.

Avatar

Зочин 2020-12-30 192.82.77.186

Халамжийн бодлого зорилтот булгээ онохгуй байгаагийн гол шинж .Зарим нь хоол , тулшгуй хонож байхад заримд нь илуудэж байна.

Avatar

Зочин 2020-12-30 66.181.181.40

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. АЖИЛГҮЙ АРЧААГҮЙ ХЭСГИЙГ ХӨДӨЛМӨРЛӨЖ ХАДГАЛЖ БАЙГАА ХЭСГИЙН БУРУУ ГЭЖ БАЙНА УУ. ЯДУУ ХЭСГИЙГ ХИЧНЭЭН ИХ ТЭТГЭЖ ХАЛАМЖ ТАРААХ ТУСАМ ТЭД БАХЬ БАЙДГААРАА УЛАМ ҮРЖДЭГИЙГ МЭДЭХ ҮҮ.

Avatar

Зочин 2020-12-30 66.181.181.40

ХӨРӨНГӨТӨН НИЙГЭМД БАЯН ЯДУУГИЙН ЯЛГАА ИЙМ Л БАЙДАГ ЮМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж