Э.Энхнар Азийн оюутны шатрын аваргаас хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

Э.Энхнар Азийн оюутны шатрын аваргаас хүрэл медаль хүртлээ

Э.Энхнар Азийн оюутны шатрын аваргаас хүрэл медаль хүртлээ

Иран улсын оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс 29-ний өдрүүдэд www.chess.com цахим сайтаар Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын II тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний сүүлийн өргийн тоглолтууд өчигдөр (2020.12.29) явагдаж аваргуудаа тодруулжээ.

Манай эрэгтэй багийн тамирчид амжилттай тоглон, тэмцээний тэргүүн хэсэгт багтсан.

Тэмцээний аваргаар Ираны тамирчин, ОУМастер М.С.Халил 7.5 оноотой тэргүүлэн шалгарсан бол мөнгөн медалийг Индонезийн шатарчин, ОУМ А.М. Лютфи 7.0 оноогоор удаалж хүртэв.
Харин Мон-Алтиус БТДС-ийн тамирчин, ДШХМастер Э.Энхнар нь 6.5 оноотой хүрэл медаль хүртэн гуравдугаар байрт орлоо.
Тэрбээр тэмцээний долдугаар өрөгт МУИС-ийн оюутан Ү.Агьбилэгтэй таарч, хожин 5.5 оноотой болж, наймдугаар өрөгт Ираны тамирчин Х.Мерсадыг хожиж, 6.5 оноотой болсон ч сүүлийн өрөгт тэмцээний мөнгөн медалийг хүртсэн тамирчинд хожигдон, Азийн оюутны аваргын эрэгтэйчүүдийн тэмцээнд гуравдугаар байрт шалгарлаа.
Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын II тэмцээнд 12 орны нийт 48 тамирчин оролцсон.
Монгол Улсын бусад тамирчдын хувьд ОУМ Ү.Агьбилэг 4.5 оноогоор 21 дүгээр байрт, ДШХМ Б.Гарьдмагнай 4.0 оноотой 29-р байр, Л.Болд мөн 4.0 оноогоор 30-р байрт тус тус шалгарчээ. Монголын багийн төлөөлөгчөөр МОСХ-ны ЕНБД Д.Жаргалсайхан, баг тамирчид хариуцсан мэргэжилтнээр МОСХ Б.Баянбулаг нар ажилласан бол эрэгтэй багийн ахлагчаар ДШХМ С.Ган-Од, эмэгтэй багийн ахлагч ДШХМ Б.Ану нар ажиллажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж